Их дээд сургуулиудад Монголын түүхийн хичээл заадаг болон Монголын түүхийн хичээл заах боловсон хүчин бэлтгэн гаргадаг, боловсролын судалгаа хийдэг их дээд сургуулиудын эрдэмтэн багш, судлаачдын дунд “Их дээд сургуулиудын Монголын түүхийн хичээл” санал солилцох дугуй ширээний ярилцлагыг НТС-ийн Түүх – Аялал жуулчлалын багаас 2009 оны 1-р сарын 21-нд ШУТИС-ын Эрдмийн зөвлөлийн өрөөнд зохион байгууллаа. Энэ семинар нь их, дээд сургуулиудад зааж буй Монголын түүхийн хичээлийн хөтөлбөр бодит байдалд хэрхэн нийцэж байгаа, энэ хичээлийн хөтөлбөр хэрхэн шинэчлэгдэж байгаа, орчин үеийн шинжлэх ухаан, мэдээллийн технологийн ололт амжилтыг хэрхэн хэрэглэж байгаа зэрэг чухал асуудлуудаар хэлэлцүүлэг явуулсан юм. Хэлэлцүүлэгт МУБИС, ХААИС, ХҮДС, ЦИС, “Чингис хаан” дээд сургууль, Их Засаг Их сургууль, зэрэг төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудын 20 гаруй эрдэмтэн багш нар оролцож Мэргэжлийн их, дээд сургуулиудад Монголын түүхийн хичээлийг заах нэгдсэн хөтөлбөр хамтран боловсруулах, дэвшилтэт сургалтын аргуудыг хэрэглэх, санал солилцох боломж бүрэлдүүлэхээр хамтран ажиллахаар боллоо. НТС-ийн Түүх – Аялал жуулчлалын багш нараас гаргасан энэ санаачилгыг багш нар дэмжиж цаашид уламжлал болгон зохион байгуулж байхаар боллоо.
НТС
Б.Одонтуяа “Шилжилтийн металлын дихалкогенидын гадаргуугийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгааллаа
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо