Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын 2013 оны А/58 тоот тушаалаар батлагдсан “Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг суралцагчийн картын дансаар түр олгох журам”-ыг үндэслэн суралцагчийн үндэсний болон урамшууллын тэтгэлгийг Сургалтын төрийн сангаас суралцагчийн картын дансанд шууд олгож байгаатай холбогдуулан 2014-2015 оны хичээлийн жилд шинээр элссэн оюутан, суралцагчид хүссэн арилжааны банкиндаа данс нээлгэж, тэтгэлгийн картын дугаараа 2014 оны 9 дүгээр сарын 10-ны дотор өөрийн харъяалагдах сургалтын албандаа өгөхийг анхааруулж байна.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
2014.08.25
Хятадын Уул уурхай, технологийн их сургуулиас зохион байгуулах сургалтанд урьж байна
"Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд технологи ба инженерийн шийдлийг ашиглах нь" сэдэвт ЭШ-ний хуралд оролцохыг урьж байна.
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 16- ны 18 цаг хүртэл хүлээн авна
ШУТИС-ИЙН ОЮУТАН ЯПОН УЛСЫН НИЙГАТА ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН СОЛИЛЦООГООР СУРАЛЦАХ БОЛОМЖ
Докторын зэрэг хамгаална
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв