2010 оны 02 сарын 05-ны єдєр Шинжлэх Ухаан Технологийн тєв номын санд ОХУ-ын “Мир горной книги” ассоциацийн “Горная книга” хэвлэлийн газрын монгол дахь салбар Издательство “Горная книга-Монголия”-ын vйл ажиллагаа явуулах судалгааны танхимын нээлтийн ажиллагаа болж єндєрлєлєє. Нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн ректор проф. Б.Дамдинсvрэн, Монгол Улсын анхны ерєнхийлєгч, Издательство “Горная книга-Монголия” салбарын ерєнхийлєгч проф. П.Очирбат, Монголын уламжлалын академын тэргvvн, Шинжлэх Ухаан амьдрал сэтгvvлийн ерєнхий нарийн бичгийн дарга проф. Л.Дашням, Уул уурхайн хvрээлэнгийн захирал Б.Пvрэвтогтох, ШУТИС-ийн проректорууд, Бvрэлдэхvvн сургуулийн захирлууд, судлаачид, профессор багш нарын тєлєєлєл оролцлоо. Уг танхимыг ШУТИС-ийн УУИС-ийн санхvvжилтээр тохижуулсан бєгєєд уул уурхай, геологи, эрчим хvч, барилгын салбарын сургалт-судалгааны номыг профессор, багш нар захиалгаар авах, эрдэмтдийн бvтээлийг гадаадын хэвлэлд нийтлvvлэхэд гvvр болж ажилладаг юм. Дашрамд дурьдахад Издательство “Горная книга-Монголия” салбарын ерєнхийлєгчєєр 2007 оноос эхлэн Монгол Улсын анхны ерєнхийлєгч проф. П.Очирбат, ерєнхий захирлаар Шинжлэх Ухаан Технологийн тєв номын сангийн захирал проф. Ч.Гульнар ажиллаж байна.
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Б.Одонтуяа “Шилжилтийн металлын дихалкогенидын гадаргуугийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгааллаа
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо