Хаан банкны нэрэмжит Эрдэм шинжилгээний уншлагын танхимын нээлт боллоо.

    2010 оны 02 сарын 05-ны єдєр, Монголын багш нарын баярын єдрийг тохиолдуулан Шинжлэх Ухаан Технологийн тєв номын санд “Хаан” банкны нэрэмжит эрдэм шинжилгээний уншлагын танхимын нээлтийн ёслол боллоо. Нээлтийг арга хэмжээнд Хаан банкны УБ хотын бизнес хариуцсан дэд захирал V.Наранцэцэг, Маркетингийн газрын захирал М.Чанцалмаа, Хаан банк сангийн захирал Ц.Оюунцэцэг,  Хаан банкны соёлын тєв єргєє салбарын захирал Ж.Ганбаатар, ШУТИС-ийн ректор проф. Б.Дамдинсvрэн, Монгол Улсын анхны ерєнхийлєгч, УУИС-ийн тэргvvлэх проф. П.Очирбат, Монголын уламжлалын академын тэргvvн, Шинжлэх Ухаан амьдрал сэтгvvлийн ерєнхий нарийн бичгийн проф. Л.Дашням, ШУТИС-ийн сургалтын проректор проф. Я.Наранцэцэг, Эдийн засаг нийгмийн хєгжлийн проректор проф. Б.Даваасvрэн, Эрдэм шинжилгээ технологийн проректор проф. Х.Буяннэмэх, Гадаад харилцаа хамтын ажиллагааны проректор проф. Т.Батбаяр, Шинжлэх Ухаан, Технологийн тєв номын сангийн захирал Ч.Гульнар, бvрэлдэхvvн сургуулийн захирлууд, Шинжлэх Ухааны салбарын судлаач эрдэмтэд, профессор багш нар хэвлэл мэдээллийн тєлєєлєл оролцлоо.
Эрдэм шинжилгээний уншлагын танхимд нийт 11350 гаруй сургалт судалгааны бvтээлvvд, 2976 диссертаци, магистрын ажил, авторефератууд байна. Эрдэм шинжилгээний уншлагын танхим нь 170 м2 талбай, 60 суудалтай, чєлєєт сонголтоор профессор багш, доктрант, магиструуд болон тєгсєх курсын оюутан, уншигчдад  уншлагын танхимаар vйлчилгээ vзvvлэдэг юм. Уг уншлагын танхимыг “Хаан” банкны санхvvжилтээр тохижуулан профессор, багш, судлаачдын судалгаа шинжилгээнийхээ ажлыг явуулахад таатай орчинг бvрдvvлэх vvднээс хамгийн сvvлийн vзvvлэлт бvхий Dell брэндийн дэлгэц, Athena брэндийн иж бvрэн компьютерууд, бар код сканер, дохиоллын хаалга болон бусад шаардлагатай стандартыг хангасан техник хэрэгсэл, тоног тєхєєрємжvvдээр тоноглож єгснєєрєє бусад оюутны уншлагын танхимаасаа ялгаатай юм.


Шинжлэх Ухаан Технологийн тєв номын сангийн
Мэдээллийн ажилтан-номзvйч Ж.Баатарсvрэн