Сургуулиудын ариун цэвэр ...

2007 оноос ШУТИС даяар социализмын үеийн лозунг шиг нэгэн хэвлэмэл цаас хаа сайгүй харагдах болжээ. Учир юу хэмээвээс 18.000 шахам оюутантай ШУТИС-ийн ариун цэвэр эрс доройтож түүнтэй тэмцэх аргыг энэхүү лозунгаар эхлүүлсэн хэрэг байлаа. 8 зүйл бүхий энэ лозунгийн сүүлийн заалтанд “гаж сэтгэлгээний илэрхийлэл болсон элдэв муухай зураг зурахыг хатуу хориглоно” гэжээ. Тээр жил ШУТИС-ийн хэмжээнд зохион байгуулсан сургуулийн орчмыг ариун цэвэржүүлэх 1 сарын эрчимтэй ажлын үеэр энэ лозунг олон хувь хэвлэж анги танхим, хонгилын хананд наалдуулсан нь одоо хүртэл хэвээрээ байна. Зарим газар томоо гэчийн жаазанд хадаад шатны харалдаа зоосон байдаг. Оюутнуудаас “энэ лозунг та нар уншив уу?” гэж асуухад “багшаа лозунг гэж юу юм бэ? Тэрийг би лав тогтож уншиж байгаагүй” гэж хариулагчид олон байдаг. Сургууль ийм журам гаргаснаа оюутны ухамсартай холбон тайлбарлахаас илүү сургуулийн зүгээс хийж байгаа амьдралаас тасарсан арга хэмжээнүүдтэй холбон тайлбарлаж болно. Норм хэмжээнээс нь хэд дахин илүү жихчихсэн анги танхимд юмуу “уйтгартай хичээл” дээр нойртоглож сууснаас өөрөө өөртөө цагийг зугаатай өнгөрүүлж байгаа оюутнуудыг буруутгаж болохгүй юм шигээ. Голдуу лекцын танхимын арын ширээнүүдийг дүүргэсэн байдаг оюутны галлерей болсон “хадны сүг” зурагнууд ч гэсэн өөрийн түүхтэй. 10 гаруй жилийн өмнө оюутнуудын бэх үзэг чанар муутай будагтай ширээн дээр сүг зурагнуудыг сийлж өгдөг байсан бол одоо оюутнуудад сатаарах гар утас, mp, I-pod зэрэг дэвшилтэт технологиуд бий болж утасны дугаар, нэр сэр comment-ууд шрээн дээр зурайдаг болж дээ.

Үргэлжлэл... http://serdaram.origo.mn/content/view/117/26/ 

Нийгмийн Технологийн Сургуулийн
Түүх-Аялал жуулчлалын багийн дэд профессор Д. Сэрдарам Ph.D. дэд проф