2014 оны 6 сард ШУТИС-ийн багш нар Оросын Холбооны Улсын Башкиртостанд болсон Олон улсын залуу инженерүүд болон үйлдвэрлэгчдийн чуулга уулзалтанд амжилттай оролцоод ирлээ. Энэхүү чуулга уулзалтыг орчин үеийн үйлдвэрлэлийн хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрдэм шинжилгээны болон боловсрол мэдлэгийн өндөр хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах зорилготойгоор Оросын машин үйлдвэрлэлийн холбооноос 4 дэхь жилдээ зохион байгуулж байгаа юм. Өнөө жилийн чуулга уулзалтанд ОХУ-ын техник технологийн чиглэлээр сургалт явуулдаг 70 гаруй их дээд сургуулиуд болон 30 орчим томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд, гадаадын 8 улсын зочид төлөөлөгчид уригдан ирж оролцлоо. Чуулга уулзалтын хөтөлбөрт инженер- зохион бүтээгч, инженер- технологич, робот техник, радио техник, системийн инженерчлэл, үйлдвэрлэлийн менежмент гэх мэт чиглэлүүдээр сургалтууд, зохион бүтээх ур чадвар шаардсан тэмцээнүүд, томоохон үйлдвэрүүдийн төлөөлөлтэй холбоо тогтоож туршлага солилцох уулзалтууд, гадаадын зочид төлөөлөгчидтэй ярилцах дугуй ширээний ярилцлага, урлаг спортын арга хэмжээнүүд багтаж байсан ба манай багш нар зохион бүтээх ба спортын тэмцээнүүдэд оролцон, улс орон, сургуулиа сурталчлах өдөрлөг зохион байгуулж, Башкиртостоны үндэсний радио телевиз болон чуулга уулзалтын ерөнхий ивээн тэтгэгч Уралын мотор үйлдвэрлэлийн нэгтгэлийн сонинд ярилцлага өгч мөн сургалтанд сууж сертификат гардан авсан юм.




Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа