ШУТИС-ийн оюутны нийгэм, хүмүүнлэгийн үйл ажиллагааны аяны уулзалтыг зохион байгууллаа
    ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн оюутан сонгон судалж буй S.SS115 “Хүний хөгжил” хичээлийн нийгэм, хүмүүнлэгийн үйл ажиллагааг Оюутны хөгжил, үйлчилгээний албатай хамтран зохион байгуулах уулзалт боллоо.     
     Тус уулзалт 2014 оны 09-р сарын 15 ны 13:00 цагт ТV зааланд зохион байгуулагдав. Уулзалтанд ОХҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа, ЭМТ-ийн эрхлэгч Ц.Ононтуул, их эмч Л.Оюун, Сүрьетэй тэмцэх нийгэмлэгийн эмч Байгаль, Оюутны байрны эрхлэгч, эмч нар оролцлоо.
 
     Уулзалтанд оролцогчдод “Хүний хөгжил” хичээлийн багш доктор (Ph.D), дэд профессор Б.Даваажав нь Б ШУЯамны сайдын 2014 оны 04 дугаар сарын 28 ны өдрийн А-194 тоот тушаал, 2014 оны 06 дугаар сарын 27 ны өдрийн А-285 тоот тушаал болон тус хичээлийн хөтөлбөрийн шинэчлэлийн талаар танилцуулав. 
ОХҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа “Хүний хөгжил” хичээлийн талаарх сайдын тушаалыг үндэслэн нийгэм, хүмүүнлэгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах удирдамжийн саналыг танилцуулж хэлэлцүүлэн, оролцогчдын санал бодлыг тусгахаар шийдвэрлэлээ.
 
    ЭМТ-ийн эрхлэгч Ц.Ононтуул тус аянаар эрүүл мэндийн чиглэлийн үйл ажиллагаанд хамтран ажиллах, оюутнуудад туслалцаа дэмжлэг болох үүднээс мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, оюутнуудад эрүүл мэндийн зүгээс тулгамдаж буй асуудлыг судлан ямар чиглэлийн үйл ажиллагаа зохион байгуулах шаардлагатай байгааг анхааран ажиллах талаар ярилцлаа.
     Сүрьетэй тэмцэх нийгэмлэгийн эмч н.Байгаль Сүрьеэ өвчний талаарх асуудлууд тус өвчний тархалт, халдварын талаар танилцуулаад оюутнуудтай хамтран ажиллах ажлын санал тавьж ажлаа эхлүүлсэн.
Уулзалтын төгсгөлд оюутан нар нийгэм, хүмүүнлэгийн үйл ажиллагааны аяны талаар оюутны байрны эрхлэгч, эмч нартай ярилцан цаашдын үйл ажиллагаагаа тодорхойллоо.
             
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
БИЗНЕСИЙН УДИРДЛАГА, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ