“ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БА ЦАГИЙН АЖИЛ” хөтөлбөрийн хүрээнд оюутнуудын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрт бэлтгэгдэх, дадлагажих, төгсөөд ажлын байраар хангагдах мөн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ын дэргэд ОХЭДТ-ийг байгуулах, өргөжүүлэх үйл ажиллагааны нээлтийг 2014 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн 12.00-16.00 цагт ШУТИС-ын урлаг зааланд зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Хөдөлмөрийн Газраас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд Хөдөлмөриийн яам, Боловсролын яам, Их дээд сургууль, колледж, МСҮТ, Аж ахуйн нэгж байгууллага, Их дээд сургууль, колледж, МСҮТ-д суралцагч оюутнууд оролцох болно. Оюутан залуус та бүхнийг өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
Хятадын Уул уурхай, технологийн их сургуулиас зохион байгуулах сургалтанд урьж байна
"Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд технологи ба инженерийн шийдлийг ашиглах нь" сэдэвт ЭШ-ний хуралд оролцохыг урьж байна.
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 16- ны 18 цаг хүртэл хүлээн авна
ШУТИС-ИЙН ОЮУТАН ЯПОН УЛСЫН НИЙГАТА ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН СОЛИЛЦООГООР СУРАЛЦАХ БОЛОМЖ
Докторын зэрэг хамгаална
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв