Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харъяа Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн технологийн тэнхимээс 2014 оны 11-р сарын 21-нд ШУТИС-ийн төвлөрсөн номын сангийн E-602 хурлын танхимд “ШАТАХ АШИГТ МАЛТМАЛЫН ХИМИ, БОЛОВСРУУЛАЛТ БА ЭКОЛОГИЙН АСУУДЛУУД-2014” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах тул эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, докторант, магистрант оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Хуралд оролцох судлаачдын бүтээлийг болон хуралтай холбоотой асуудлыг 2014 оны 11-р сарын 1-ны дотор org_technology@must.edu.mn электрон шуудангийн хаягаар хүлээн авна.
Бүтээлд тавигдах шаардлага:
ЭШ-ий Өгүүлэг нь:
· Судалгааны зорилго
· Шинжлэх ухаан, инновацийн шинэлэг тал
· Судалгааны үр дүн
· Дүгнэлт
· Ашигласан хэвлэлийн материал зэргийг 4-8 хуудаст багтаасан байна.
ЭШӨ-ийг ШУТИС-ийн “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ”-д өгүүлэл бичих зааврын (http://www.must.edu.mn/beta3/menu668) дагуу бичнэ. Бүх математик бичлэгүүд equition программ бичигдсэн байна. Хуралд оролцогчид илтгэлийг аман ба ханан хэлбэрээр хэлэлцүүлэх саналаа өгнө. Хуралтай холбоотой асуудлаар org_technology@must.edu.mn хаягт хандана.
Утас: 323659, 324590 (дотуур 2401, 2406, 2412)
Д.Хандмаа-99035039, Н.Баттулга-99826961, Э.Энхцэцэг-99830448
ЭШХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
ШУТИС-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан сонгон шалгаруулж авна
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
iUNRC Innovation Fund Call for Proposals 2025
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна
"Үндэсний эв нэгдэл" нийтлэлийн уралдаан
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв