ШУТИС-ийн оюутан нарт “Эрүүл зөв зохистой хоололт” сургалтын гэрчилгээ гардууллаа
Гэрчилгээ гардуулах арга хэмжээнд ҮТС-ийн захирал, (Ph.D) доктор, профессор Ж.Туяацэцэг,      ХИ-ийн тэнхимийн багш, (Ph.D) доктор Ч.Сэржмядаг, ОХҮА-ны ахлах мэргэжилтэн албаны дарга хавсран гүйцэтгэгч Д.Цогзолмаа нар оролцож оюутнуудад баяр хүргэн гэрчилгээг гардууллаа.
 
ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг оюутнуудад баяр хүргээд манай сургуулийн багш оюутнуудын хамтын ажиллагааны үр дүнгээр оюутан багш бэлтгэн гаргаж тэд маань зөвхөн оюутны байр гэлтгүй олон хэрэгцээт шаардлагатай газруудад хоол хийж сургаж байгаа нь бахархууштай байна гэдгийг хэлээд оюутнуудад баяр хүргэлээ.
 
 
Д.Цогзолмаа Энэ жилийн сургалтын онцлог нь ШУТИС-ийн оюутнуудын дунд зохион байгуулагдаж буй “Оюутны эрүүл мэнд” сарын аяны хүрээнд явагдаж буйгаар онцлог байгааг хэлээд тус гэрчилгээ авсан оюутнууд цаашид сурган заах арга зүйн сургалтанд сууж ШУТИС-ийн оюутны байрны эцэг эхийн хараа хяналтаас хол бие даан амьдарч хоол хүнсээ өөрсдөө бэлтгэн буй оюутнуудад Эрүүл зөв зохистой хоололтыг зааж сургах лекц болон хоол хийж зааж сургах хичээлийг тус тус явуулна. Мөн ОХҮА-наас Ч.Сэржмядаг багшид хамтран ажиллаж оюутан багш бэлтгэх хүсэлтийг тавьж ажилласнаар гурван жилийн хугацаанд үр дүнтэй ажиллаж буй явдалд баяр хүргэн цаашдын эрдмийн их үйлсэд нь амжилт хүсэн ерөөлөө.
 
Ч.Сэржмядаг багш шавь нартаа баяр хүргээд манай оюутнууд идэвхи зүтгэл гаргаж маш сайн суралцсан жил ирэх тусам бид ахлах курс доод курсийн оюутнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн гэрчилгээ авч байгаа оюутнууд өнгөрсөн жил оюутан багш нартаа туслах оюутнаар хамтран ажилласан тул арга туршлагатай сайн багш нар бэлтгэгдэн гарсан.