“Мэргэжил сурталчилах” ажлын хvрээнд зохион байгуулагдах ажлууд:
1. “Бид ирээдvйн шилдэг менежерvvд” 2010.03.19 ны өдрийн 13:00 цагт
2. “Мэргэжил сурталчилах нээлттэй хаалганы өдөрлөг” 2010.04.09-10 ны өдрүүдэд
3. “Ирээдvйн инженер, технологич, дизайнер танд” мэргэжил сурталчилах номын нээлт 2010.04.09-10 ны өдрүүдэд
4. “Хаврын гоёл” Дизайн сургалт-2010 улсын наадам 2010.04.08 ны өдөр
5. “Алтан хулгана” Дизайн урлагийн тухай ойлголт, мөн чанар, урлагийн мэдрэмж, ур чадвар сэтгэлгээний онцлогийг таниулан сурталчилах тэмцээн 2010.04.09 ны өдрийн 14:00 цагт
6. Робот, техник сэтгэлгээний “Робокон” улсын тэмцээн 2010.04.10 ны өдрийн 10:00 цагт
2010.03.19 – нд “Бид ирээдvйн шилдэг менежерvvд” тэмцээн
ҮТДС-ийн “Хөнгөн үйлдвэрийн менежмент”-ийн мэргэжлийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг “Бид ирээдvйн шилдэг менежерvvд” тэмцээний 9 дэх удаагийн тэмцээн 2010-03-19 ны өдөр ШУТИС-ийн Урлаг зааланд амжилттай явагдаж өнгөрлөө.
Энэхүү тэмцээн нь “Хөнгөн үйлдвэрийн менежмент” мэргэжлийг сурталчилах, оюутнуудад мэргэжлийн онцлог, агуулгыг таниулах, мэргэжлийн хичээлийн онолын мэдлэгийг батжуулах, практик амьдралд хэрэгжүүлэх арга замыг эзэмшүүлэх, улмаар оюутнуудын сурах идэвхийг нэмэгдүүлэх, багаар ажиллах дадал олгох, хамт олныг төлөвшүүлэх зорилготой.
Тэмцээнд :
1-р курсын “Бүргэд санаатай болжморууд” баг
2- р курсын “Топ -10” баг
3- р курсын “Supreme” баг
4- р курсын “ 4G” багууд өрсөлдөж
1-р байрт “Supreme” баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, багийн гишүүн бүр алтан медалиар шагнагдав.
2-р байрт “Бүргэд санаатай болжморууд” баг шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал, багийн гишүүн бүр мөнгөн медалиар шагнагдав.
3-р байрт “Топ -10”, “ 4G” багууд тус тус шалгарлаа.
Түрүүлсэн баг менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг ШУТИС-ийн 7 сургуулийн дунд зохион байгуулагдах уралдаанд сургуулиа төлөөлөн оролцох эрхээр шагнууллаа.
“Бид ирээдvйн шилдэг менежерvvд” тэмцээнд түрүүлсэн Хөнгөн үйлдвэрийн менежментийн 3-р курсын “Supreme” багийн хамт олонд баяр хүргэе
Сургуулийн захиргаа
“Оройн нахиа” оюутны эрдэм шинжилгээний x хуралд амжилттай оролцлоо
“Эмнэлгийн Инженерчлэлийн Ирээдүй” сэдэвт Улсын Анхдугаар Эрдэм шинжилгээний хурлал боллоо
`БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2025`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС “Ажил олгогчдын нэгдсэн уулзалт, өдөрлөг” арга хэмжээ боллоо
“HYPE-OFF” гудамжны, хамтлаг бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн