Магадлалын онол, математик статистикийн ахисан түвшний сургалт зохион байгуулагдлаа
ХШУСургуулийн Математикийн салбараас“Магадлалын онол, математик статистик”-ийн ахисан түвшний сургалтыг 2014 оны 9 дүгээр сарын 20-ээс 28-ны хооронд амжилттай зохион байгууллаа.
 
Сургалтанд их, дээд сургууль, хүрээлэнгийн 20 гаруй багш, судлаач хамрагдав. Магадлалын онол, математик статистикийнчиглэлээр мэргэшсэн, туршлагатай профессор Да.Нямсүрэн, Ө.Цэрэн, Я.Базарсад нар сургалтанд заасан нь оролцогчдын талархлыг хүлээлээ. Сургалтыг амжилттай дүүргэсэн оролцогчдод АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН СЕРТИФИКАТ гардуулав.
 
Нийт оролцогчид болон сургагч профессорууддаа цаашдын ажилд тань өндөр амжилт хүсье.
Математикийн салбар