1994 оноос эхлэн ЮНЕСКО-гоос 10 дугаар сарын 5-ны өдрийг Олон улсын багш нарын баяр болгон дэлхийн хэмжээнд тэмдэглэх болжээ. Харин манай улсад энэ жилээс эхлэн жил бүрийн 10 дугаа сарын 5-ны өдрийг Багш нарын баяр болгон орон даяар тэмдэглэхээр болсон юм. Энэ өдөр ШУТИС-ийн эрдэмтэн багш, профессорууд Боловсрол шинжлэх ухааны яамны болон бусад төрийн байгууллагуудын одон медалиар шагнагдлаа. Боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр БАС-ийн дэд профессор Ж.Гомбо, МХТС-ийн ахлах багш Г.Дугарчулуун, МехТС-ийн дэд профессор Б.Эрдэнэбат, МехТС-ийн ахлах багш Ц.Нямдулам, ЭХС-ийн дэд захирал Б.Өлзий-Орших, ЭХС-ийн дэд профессор Б.Сэргэлэн, Е-НИ-ийн ахлах багш Г.Уртнасан, БАС-ийн ахлах багш Б.Мандах нар шагнагдав.

Шинжлэх ухааны тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр БУХС-ийн ахлах багш И.Лхагвасүрэн, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр ШУТТНС-ийн ахлах номын санч Ч.Хишигсүрэн нар тус тус шагнагдлаа. Мөн ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагналаар 4, Ректорын нэрэмжит шагналаар 6 хүн шагнагдсаныг ШУТИС-ийн Оюутны хөгжил, олон нийттэй харилцах проректор Т.Намнан гардуулан өглөө. Шагнал авсан багш нарт ШУТИС-ийн ректорын зөвлөл хүндэтгэл үзүүлж баяр хүргэв.