“Хөгжлийн чиг хандлага” сэдэвт залуу багш нарын уулзалт, зөвлөгөөн 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр боллоо. Тус уулзалтаар залуу багш нарын сургалт, эрдэм шинжилгээний ажил, багш өөрийгөө хөгжүүлэх нөхцөл бололцоо, цаашид хийх ажлуудын талаар хэлэлцэв. Мөн судалгаанд суурилсан их сургууль болох зорилт дэвшүүлэн ажиллаж сургалтын чанарын шинэчлэл, хамт олонч нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэх талаар ярилцлаа. Уулзалтанд “Судалгаанд суурилсан их сургууль” ЭШТ-ийн проректор, доктор Ч.Баасандаш, “Сургалтын чанарын шинэчлэл” МХТС-ийн дэд профессор, доктор Б.Батзолбоо, “Дэлхийн боловсрол-Тэтгэлэгт хөтөлбөр” ЭХИС-ийн багш, доктор (ScD) Т.Уранчимэг, “Багшийн ёс зүйг төлөвшүүлэх” сэдвээр БУХС-ийн ахлах багш, доктор Н.Наранцацралт нар илтгэл тавиж хэлэлцүүлэв.

Олон улсын багш нарын баярын 20, Монголын багш нарын баярын 48 дахь өдрийг тохиолдуулан ажил үйлс, амжилт бүтээлээр тэргүүлсэн багш нар шагнагдав. Монголын залуучуудын холбооны шагнал “Тэргүүний залуу алтан медаль”-иар ҮТС-ийн Б.Солонго, БУХС-ийн Ч.Ванчигдаш, МХТС-ийн Б.Золзаяа, ХШУС-ийн Ц.Мөнх-Эрдэнэ МеТС-ийн Д.Болдбаатар, БУХС-ийн Г.Мөнхдорж, “Залуу үеийн халамжлан хүмүүжүүлэгч медаль”-иар ЭХС-ийн З.Баттогтох, “Хөдөлмөрийн алдар медалиар” Багш нарын зөвлөлийн тэргүүн Д.Долгорсүрэн нар тус тус шагнагдлаа.
Мөн Багш нарын зөвлөлийн нэрэмжит шагналаар МеТС-ийн П.Чойсүрэн, ГУУС-ийн Б.Батдэмбэрэл, ГХИ-ийн П.Бямбажав, Е-Н инстутийн П.Энхтайван, МХТС-ийн Б.Батзолбоо, ХШУС-ийн Ц.Мөнхгэрэл, ДаТС-ийн С.Саруулболд, ОрТС-ийн Б.Ганболд, МХТС-ийн Д.Эрдэнэтуяа, ЭХС-ийн П.Бямбацогт, БАС-ийн Н.Чулуунбаатар, БУХС-ийн Д.Хатанбаатар, ҮТС-ийн Д.Пүрэвмагнай нар шагнагдлаа.
Уулзалтад оролцогчдоос гарсан үнэтэй саналуудыг дэмжиж багшийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зөвлөмж боловсруулан холбогдох албан тушаалтнуудад танилцуулахаар шийдвэрлэв.
БАГШ НАРЫН ЗӨВЛӨЛ