ШУТИС-ийн нэгдсэн бодлого, төлөвлөлттэй уялдан өөрийн дотоод телефон сүлжээг өргөтгөх үүднээс МХТС нь VoIP дэвшилтэт технологид тулгуурлан дотуур холбооны нэгдсэн систем байгуулсны дүнд захиргаа, бүрэлдэхүүн, харъяа сургуулиудын захирал, бүх багш, ажилтан, ажилчид Интернэт сүлжээнд холбогдсон компъютер, дотуур холбооны телефон аппарат болон 6-н оронтой IP дотуур утсаар хоорондоо шууд холбогдон ярих боломжтой боллоо.
Үндсэн шаардлага нь, таны компъютер Интернэтэд холбогдсон, мөн чихэвч, микрофонтой байх ёстой бөгөөд суулгасан X-Lite программыг ашиглан ШУТИС-ийн аль ч сургууль руу компъютерын дэлгэцнээсээ холбогдон үнэ төлбөргүй ярьж болно. Өөрөөр хэлбэл дотуур утасны аппаратгүй(өрөөндөө олуулаа буюу дундаа ганц дотуур телефон утастай) багш, ажилтан бүр өөрийн гэсэн IP утасны дугаартай болж компьютераа ашиглан хоорондоо болон дотуур утас руу ярих боломжтой систем юм. Дараахь файл дээр нийт ШУТИС-ийн бүх багш ажилчдын утасны дугаарлалтыг орууллаа. Энд дарж татаж авна уу
IP (компъютерын дэлгэц) утаснаас IP утас руу шууд 6-н оронтой AABBCC дугаараа цуглуулан холбогдоно. Үүнд:
АА – захиргаа, бүрэлдэхүүн болон харъяа сургуулийн ерөнхий дугаар
ВВ – захиргаа, бүрэлдэхүүн болон харъяа сургуулийн нэгжүүд, профессорын баг, тэнхмүүдийн дугаар
СС – захиргааны ажилтнууд, бүрэлдэхүүн болон харъяа сургуулийн профессор, багш, ажилтан, ажилчдын хувийн дугаар
Захиргаа, бүрэлдэхүүн, харъяа сургуулиудын нэр IP утасны дугаарлалт
ШУТИС-ийн захиргаа 10 BBCC
Барилгын инженер, архитектурын сургууль 11 BBCC
Геологи, газрын тосны сургууль 12 BBCC
Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль 13 BBCC
Компьютерийн техник, менежментийн сургууль 14 BBCC
Математикийн сургууль 15 BBCC
Материалын технологийн сургууль 16 BBCC
Механик инженерийн сургууль 17 BBCC
Мэдээлэл, холбооны технологийн сургууль 18 BBCC
Нийгмийн технологийн сургууль 19 BBCC
Уул уурхайн инженерийн сургууль 20 BBCC
Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургууль 21 BBCC
Хүнсний инженер, биотехнологийн сургууль 22 BBCC
Хэлний боловсролын сургууль 23 BBCC
Эрчим хүчний инженерийн сургууль 24 BBCC
Орхон аймаг дахь Технологийн сургууль 25 BBCC
Өвөрхангай аймаг дахь Технологийн сургууль 26 BBCC
Сүхбаатар аймаг дахь Технологийн сургууль 27 BBCC
Та уг USB утасыг компъютерынхоо usb оролтонд шууд холбоод дотоод гадаадад хаана ч явсан ШУТИСийн бүх дотуур телефон болон IP утас руу үнэгүй ярина.
ХАМТДАА ХӨГЖИЖГӨӨЕ!!!
Лавлах утас: 98114033
Mail: dolgorsuren@yahoo.com
ШУТНС "Дэлхийн номын өдөр"-ийг 16 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ
“ЭРДЭНЭСИЙН АНГУУЧЛАЛ СЭЖҮҮРТ МӨРДЛӨГИЙН УРАЛДААН - АНГЛИ ХЭЛНИЙ УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ АЯН” зохион байгуулагдлаа.
“JOB FAIR-2025” Ажлын байрны нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
Хятад хэлний “AI ба хятад хэл” сэдэвт постер илтгэлийн уралдаан амжилттай боллоо
Хятад хэлний клубийн “Ярианы булан”