Тус хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулж байна
- “Танд тусалъя” арга хэмжээг бүрэлдэхүүн сургуулиудын оюутны зөвлөлүүд хариуцан ажиллаж сургууль бүрийн сургалтын албаны гадна бүртгэлийн ажлыг эмх журамтай явуулах, шинэ оюутнуудад тулгамдаад байгаа асуудлуудад туслах зорилгоор хичээлийн шинэ жилийн 0-I долоо хоногт амжилттай ажиллалаа.

- Нээлттэй өдөрлөгийн арга хэмжээг хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээний үеэр зохион байгуулсан. Тус өдөрлөгт ШУТИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний алба, ШУТТөв номын сан, Эрүүл мэндийн төв, Спорт сургалтын тэнхим, Оюутны холбоо, бүрэлдэхүүн сургуулийн оюутны зөвлөлүүд оролцлоо. Тус өдөрлөгөөр шинэ элсэгч оюутанд чиглэсэн нийгэм, хүмүүнлэгийн болон сурч боловсроход дэмжлэг туслалцаа үзүүлэх үйл ажиллагаануудыг таниулан сурталчлах зорилгоор ажилласан.
- Шинэ элсэгч оюутнуудын нэгдсэн уулзалт сургууль тус бүрээр зохион байгуулагдсан. Тус уулзалтаар шинэ элсэгч оюутнуудад нэгдсэн мэдээллийг нэг дор жигд хүргэн оюутан цаашдынхаа амжилттай сурч, хөгжих төлөвлөгөөг боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой. 2014-09-08-24- ны өдрүүдэд хичээлийн I байр “Хурлын танхим”-д ЭХС, ҮТС, ХШУС, БАС, ГУУС-ийн нэгдсэн уулзалтууд боллоо. БУХС, МТС, МХТС-иуд сургууль бүр дээрээ уулзалтаа зохион байгуулсан. Уулзалтанд сургууль бүр товч танилцуулга, профессорын баг, мэргэжлийн онцлог, сургалтын систем, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан мөн ОХҮА-наас оюутанд үзүүлж буй нийгэм, хүмүүнлэгийн үйл ажиллагааны талаар, ШУТТНомын сангаас үйл ажиллагаа, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулгыг тус тус хийж, зөвлөх багш нар шинэ оюутнуудад сургуулиа танилцуулан ажилласан. Цаашид оюутнуудаа бүрэн хамруулах талд сургуулиуд анхаарал хандуулан идэвхитэй ажиллах шаардлагатай байна.

- “Багш оюутны долоо хоног” хөтөлбөр цаашид Хотын соёлтой танилцах үйл ажиллагаагаар үргэлжлэн зохион байгуулагдана. Уг ажлыг ОХҮА, БУХС-ийн түүх, соёл судлалын багийн багш нар болон Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн замын цагдаагийн газартай хамтран 10 сарын 06-24-ны хооронд зохион байгуулахаар Оюутны үйлчилгээний нэгдсэн хунлид тусгасны дагуу зохион байгуулахад бэлэн боллоо.
- Мөн залуу багш нарт “Багшийн ёс зүй, харилцаа имидж бүрдүүлэлт” сургалтыг холбогдох багш нартай хамтран зохион байгуулна.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА