ШУТИС-ийн Эдийн засаг, хөгжлийн тэргүүн проректор Д.Батчулуун, ШУТАС-ийн захирал Г.Адьяахүү, Солонгосын Үндэсний шинжлэх ухаан технологийн институтийн профессор Jae-Eun Oh нар Монгол Улсын их, дээд сургууль, ахлах сургуулийн шилдэг оюутан сурагчидаас жил бүр 5 оюутныг шалгаруулан авч сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэгтэй сургах гэрээ 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр байгууллаа.
UNIST буюу Улсаны үндэсний шинжлэх ухаан технологийн институт нь Солонгос улсдаа эхний 5 дугаар байрт ордог шилдэг сургуулиудийн нэг бөгөөд тус сургуулийн профессор Jae-Eun Oh болон таван төлөөлөгчийн хамтаар ШУТИС-ийн удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, сургуулийн үйл ажиллагаатай танилцан оюутнуудтай уулзжээ.
Тус сургуульд тэтгэлэгтэйгээр суралцах оюутныг Монгол Улсын их, дээд сургууль, ахлах сургуулийн оюутан сурагчидын дунд математикийн уралдаант шалгаруулалт зохион байгуулан сонгон шалгаруулж авах юм байна.