Клубүүдийн нээлттэй өдөрлөг боллоо

 

ШУТИС-ийн Клубүүдийн Нээлттэй өдөрлгийг 2014 оны 10 дугаар сарын 6-нд хичээлийн II байранд зохион байгууллаа. Тус өдөрлөгт оролцсон клубүүд үйл ажиллагаагаа нийт оюутнуудад танилцуулах, шинэ гишүүн элсүүлэх үйл ажиллагаа зохион байгуулав.
Өдөрлөгт Empowerment-илтгэл мэтгэлцээний,Хос Уянга-Цэнгээнт бүжгийн,”Багшийн туслах” оюутан, “Ардын бүжиг”, “Хөгжлийн Ирээдүй-Эрдэм шинжилгээний”,Хөтлөгч”-ийн,”Ноён рубикклубүүд оролцлоо.Клубийн үйл ажиллагааг дэмжин арга хэмжээний уралдаан тэмцээнийг Юнител компани ивээн тэтгэсэн.
Цаашид Юнител компани оюутны сайн дурын клубүүдийг дэмжиж хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар шийдвэрлэв. Мөн клубүүд нэгдэж нийслэлийн соёл, урлагийн газраас зохион байгуулж буй “Парад шоу”-д оролцоор боллоо. 
Оюутнуудын сайн дурын клубүүдээс “Дуулаач”, “Хос уянга”, “Хөтлөгч”, “Ардын бүжгийн” клубүүдэд мэргэжлийн багш нар хичээл зааж байгаа тул оюутнууд та бүхэн хичээлийн бус цагаар хуваарийн дагуу ирж сонирхсон клубүүдэд хамрагдана уу.
Клубүүдийн цагийн хуваарь:
 
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
КЛУБҮҮДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ