“Их сургуулийн эдийн засаг- менежмент, нийгэм-хүмүүнлэгийн ухааны сургалт судалгаа” сэдэвт сургалт-семинар боллоо
ШУТИС-ийн болон ЭЗМ-ийн салбарын 55 жилийн ойд зориулсан“Их сургуулийн эдийн засаг- менежмент,  нийгэм-хүмүүнлэгийн ухааны сургалт судалгаа” сэдэвт сургалт-семинарыг Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулиас ОХУ-ын Буриадын улсын их сургуулийн Эдийн засаг, удирдлагын сургуультай хамтран 2014 оны 10-р сарын 2-нд  ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхим (604 тоот)-д зохион байгуулав.
Тус сургалтад ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн профессор, багш нар, магистр, доктор  оюутнууд зэрэг нийт 70 гаруй хүн оролцлоо.
 

Сургалт-семинарын үеэр ОХУ-ын Буриадын улсын их сургуулийн Эдийн засаг, удирдлагын сургуулийн захирал док., проф. В.Ю. Буров “Оюутанд практик амьдралд хэрэгцээтэй эдийн засгийн мэдлэг олгох нь”, Эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч док., проф. Н.И. Атанов “Орос-Монголын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа ба Евро-Азийн эдийн засгийн интеграци, Эдийн засгийн онолын тэнхимийн эрхлэгч док., дэд проф. И.С. Мункуева “Эдийн засгийн хичээлийг заах арга зүйн асуудалд”, Төрийн захиргааны удирдлагын тэнхимийн ахлах багш доктор А.А. Дугарова “Орчин үед удирдахуйн ухааны хичээлүүдийг заах арга зүй: Үндсэн асуудлууд”, БуриадынХАА-н академийн профессор,Буриадын улсын их сургуулийн Эдийн засаг, удирдлагын сургуулийн магистрын хөтөлбөрийн зохицуулагч док., проф. И.С. Потаев “Оюутнуудын бизнес эрхлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нь: Бизнес эрхлэгчийн зан төлөв, сэтгэл зүйн дүр зураг” зэрэг сэдвүүдээр лекц уншиж, оролцогчдын сонирхсон асуултанд хариулж, санал солилцов.
 

Түүнчлэн   сургуулиуд хамтран магистрын 1+1 хөтөлбөр хэрэгжүүлэх, Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр судалгааны төсөл хэрэгжүүлэхээр тогтов.
 

ШУТИС, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

 

Технологийн менежментийн салбар