“Taking Steps Forward: Teacher Development” олон улсын онол, практикийн бага хурал болов.
Англи хэлний багш нарт зориулан жил бүр зохион байгуулдаг олон улсын онол практикийн бага хурал “Taking Steps Forward: Teacher Development”сэдвийн дор 2014 оны 10 сарын 03-05-ныөдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо ШУТИС-н хичээлийн 1-р байранд амжилттай болж өндөрлөв. Улаанбаатар хот, орон нутгаас англи хэлний 200 гаруй багш оролцож, нэгдсэн болон салбар хуралдаанаар 80 орчим илтгэл, постер илтгэл хэлэлцүүлж үзүүлэх хичээл заалаа. АНУ болон Канад улсын Улаанбаатар дахь Элчин сайдын яамд, Боловсрол шинжлэх ухааны яам, Австралийн IET байгууллага, Монголын Англи хэлний багш нарын холбоо (ELTAM), ШУТИС-н Гадаад хэлний институтын Англи хэл судлалын тэнхим, МУИС, МУБИС, Боловсрол сургалтын төв зэрэг гадаад, дотоодын байгууллагууд ивээн тэтгэж, хамтран зохион байгуулагчаар оролцлоо. 
 
АНУ-н Төрийн департаментийн Зүүн Азийн бүс нутаг хариуцсан Бээжин дэхь төлөөлөгч Келли Бийри Одхүү, Калифорнийн Анахейм их сургуулийн профессор, TESOLдэд ерөнхийлөгч, докторАнди Куртис, мөн БНХАУ-д ажиллаж буй АНУ-н багш судлаач, доктор Кристофер Хастинг нар үндсэн илтгэл тавьж оролцсноороо онцлог хурал болов.
 
 
 
 
ШУТИС-н ГХИ-н Англи хэл судлалын тэнхмийн багш С.Дугармаа, А. Амарзаяа, А. Болормаа, Э. Саруул, Н. Мөнхтуул, Б. Туяа, Д. Одончимэг, С. Сарантуяа, Ц. Мөнхдэлгэр, Н.Алтанзул, Р. Наранцэцэг Г. Ариунаа, Э.Дэлгэрмөрөн, Г.Ариунбямба нар илтгэл хэлэлцүүлэн хичээл зааж, тэнхмийн багш А. Навчаа, Э. Саруул, Г. Баярмаа, Б. Оюунцэцэг, Г. Мөнхцэцэг, Ч.Солонго, Ж. Ганцэцэг,  Г. Гантуяа, Т. Цэнд-Аюуш, А. Ариунаа, Т. Гэрэлмаа, П. Бямбажав, Э. Чимэдлхам нар постер илтгэлтэй оролцсон байна. ХХШНТС-н багаас багш О.Индра, Б.Байгал, Д.Туяа, Ц.Байгалмаа, Я.Оюунцэцэг, С.Уранбилэг, Ц. Оюунцэцэг, Ц.Солонго нар илгэл тавьсан ба Ц.Цэцэгмаа, Б.Байгалмаа, Т.Энхцэцэг нар постер илтгэлээр оролцсон. Мөн багш С. Дугармаа, А. Амарзаяа нарын “Peer Observation in Teaching English’’ илтгэл нь шилдэг илтгэлийн нэгээр шалгарлаа.
Хуралд АНУ, Канад, Австрали улсаас Монгол улсад ажиллаж буй англи хэлний мэргэжилтэн багш нар, АНУ-ын Энхтайваны Корпусын мэргэжилтнүүд мөн хөдөө орон нутгийн их дээд, дунд сургуулийн багш нар оролцож мэдлэг, боловсрол, дадлага, туршлагаа хуваалцсан нь Монгол улсад англи хэлний боловсролыг хөгжүүлэх, багшлах ажлын чанарыг ахиулахадөгөөжтэй үйл явдал болсныг тэмдэглэн хэлмээр байна.  
 
Гадаад хэлний институт