ОУ-ын семинар боллоо
ШУТИС, Эрчим Хүчний Сургууль, Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК, Багануур-Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК, MCS International ХХК болон Япон улсын Токиогийн Их Сургууль, Дошида Их сургууль, Кюүшюүгийн Их Сургууль, Кюүшюүгийн Технологийн Их Сургууль, Үцүномияа Их Сургууль, Когакуин Их Сургууль, Токиогийн Эрчим хүчний Сургуулийн хамтарсан олон улсын уламжлалт ЭШХурал “Цахилгаан эрчим хүчний систем:цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээний хөгжил ба олон улсын стандартчлал” сэдвээр 2014 оны 09 дүгээр сарын 02-04-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Аварга тосонд зохион байгуулагдлаа.
Олон улсын уламжлалт ЭШХ-ыг ШУТИС-ийн ЭХС-ийн Цахилгаан инженерийн салбараас 9 дэх удаагаа амжилттай зохион байгуулсан байна.