“Математик Симуляцийг Цахилгааны инженерчлэлд хэрэглэх нь” сэдэвт сургалт болов

Чех Улсын Хөгжлийн Агентлаг, Чех Улсын Техникийн Их Сургууль болон ШУТИС хамтарсан “Математик Симуляцийг Цахилгааны инженерчлэлд хэрглэх нь” сэдэвт 21 хоногийн сургалт 2014 оны 09-р сарын 08-26-ны хооронд зохион байгуулагдлаа.
Энэхүү сургалтыг Эрчим хүчний сургуулийн Цахилгаан инженерийн салбар хариуцан англи, монгол хэлээр явуулсан бөгөөд Чех Улсын Техникийн Их Сургуулийн багш Маг.Ян Брадна, Доктор (Ph.d), дэд проф. Томаш Хауберт, Доктор (Ph.d), дэд проф. Павел Кобрле, Доктор (Ph.d), дэд проф. Станислав Флигл, МУШУТИС-ийн ЭХС-ийн багш Доктор (Ph.d), дэд проф. Б.Сэргэлэн нар зохион байгуулсан бол ШУТИС-ийн ЭХС, ҮТС, МИС, ГУУС зэрэг сургуулийн багш нар, доктор, магистр оюутнууд хамрагдаж Чех Улсын Техникийн Их Сургуулиас сертификат гардан авчээ.