“Шинжлэх Ухаан, Технологи, инновацийн шалгуур үзүүлэлт” үндэсний сургалт семинар эхэллээ
2014 оны 10 дугаар сарын 14-16 хооронд явагдах “Шинжлэх Ухаан, Технологи, инновацийн шалгуур үзүүлэлт” үндэсний сургалт семинар ШУТ номын сангийн Е-604 хурлын өрөөнд эхэллээ.

Уг Үндэсний семинарыг БШУЯ-ны захиалгаар хийгдэж байгаа “Судалгаа боловсруулалтын шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох” төслийн багийн санаачлагаар  БШУЯ, ЮНЕСКО-гийн Бээжин дэх салбар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ШУТИС хамтран зохион байгуулж байна.

 
Үндэсний сургалт семинарт БШУЯ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, БШУЯ-ны ШУБГ-ын дарга Ж.Даваасамбуу, БШУЯ-ны ХШҮГ-ын дарга Л.Лувсанжамц, Үндэсний Статистикийн хорооны дэд дарга Б.Эрдэнэсүрэн, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Г.Жаргалсайхан, ШУТИС-ийн Проректор Т.Намнан, ШУА-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Т.Галбаатар нар хүрэлцэн ирж, сургалт семинарыг нээж, амжилт хүслээ.
 
 
Уг сургалт семинарт БШУЯ, ШУТС, Монголын ШУА, Үндэсний статистикийн газар, Их дээд сургуулиуд, Хүрээлэн төвүүдийн 120 гаруй шинжлэх ухаан, технологи, инновацийн мэргэжилтэнгүүд, удирдах албан тушаалтан, багш профессорууд оролцож байна.
Сургалт семинар 3 хоногийн турш үргэжлэх ба ЮНЕСКО-гийн Байгалийн ШУ хариуцсан мэргэжилтэн Hans Thulsrup, ЮНЕСКО-гийн Статистикийн хүрээлэнгийн мэргэжилтэн Martin Schaaper, ЮНЕСКО-гийн ШУ-ын бодлого хариуцсан мэргэжилтэн Rohan Pathirage нар  “ШУТ, инновацийн бодлого болон статистик”,” Судалгаа, хөгжлийн хэмжүүр, боловсон хүчин, зардал тодорхойлох”,” Инновацийн хэмжүүр, тодорхойлолтууд” зэрэг сэдвүүдээр илтгэлүүд хэлэлцүүлэн, багийн дасгал ажлууд хийж Монгол улсын ШУ, технологи, инновацийн асуулга зохион байгуулна.
 
 
 

Е-Нээлттэй институт