Японы Нагояа Их сургуулийн хээрийн судалгааны тєвийн дэргэд ШУТИС-ийн Геологи, Газрын Тосны Сургуульд “Чулуулгийн химийн найрлагыг тодорхойлох лаборатори”, “Чулуулгийн механик боловсруулалтын лаборатори”, “Чулуулгийн химийн боловсруулалтын лаборатори”-ийг байгууллаа. Нагояа Их сургуулийн тусламжтайгаар байгуулсан эдгээр лабораториудыг 2010 оны дєрєвдvгээр сарын 1-нд нээж, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсvрэн, Сургалтын проректор Я.Наранцэцэг, Эдийн засаг, нийгмийн хєгжлийн проректор Б.Даваасvрэн, Захиргаа, хяналт шинжилгээ, vнэлгээний газрын дарга Д. Батбаяр, Нагояа Их сургуулийн хээрийн судалгааны тєвийн зєвлєх К. Цукада болон Нагояа Их сургуулийн Японы эрх зvйн боловсрол, судалгааны тєвийн багш нар, Геологи, Газрын тосны сургуулийн профессор, багш, ажилтнууд оролцов.
Шинээр байгуулагдсан лабораториудад эрдэс, чулуулгийг химийн элементийн тvвшинд найрлагыг нь тодорхойлдог багаж, зургийн аппарат бvхий петрографийн дэлгэцтэй электрон микроскоп, алсын холболттой дэлгэц, чулуу зvсдэг иж бvрэн хєрєє, чулуу єнгєлгєєний багажууд, микроскоп, чулуулагт химийн боловсруулалт хийх багаж, тоног тєхєєрємжvvд тавигджээ.
Тухайлбал, чулуулгийг 20-20000 дахин єсгєж, зураг авч, сорьцонд талбай буюу цэгээр химийн элементийн агуулгыг тодорхойлдог єндєр технологийн багаж, зургийн аппарат дэлгэц бvхий чулуулгийг судалдаг микроскоп, бинокуляр зэрэг багажуудыг нэмж суурилуулсан байна. Мєн чулуулгийг механик аргаар боловсруулах орчин vеийн чулуу зvсэгч том жижиг хєрєє, єнгєлєгч иж бvрэн багажаар тоногложээ. Энэхvv багажаар хамгийн хатуу зvйлийг ч маш нарийн хэмжээнд зvсч чаддаг аж. Тиймээс зєвхєн геологийн салбарт тєдийгvй бусад шинжлэх ухааны салбарт ч ашиглах боломтой. Тvvнчлэн, лабораторид химийн аргаар чулуулгийг боловсруулах татах шvvгээ, ус нэрэгч аппарат, химийн урвалжийн шилэн сав суулга, микроскоп тавигдсан байна. Дээрхи лабораториуд нь 1.5 тэрбум тєгрєгийн єртєг бvхий орчин vеийн єндєр технологийн багажтай юм. Энэ лабораториудыг байгуулсанаар манай эрдэмтэн багш нар, судлаачид, доктор, магистр, тєгсєх курсын оюутнуудад судалгааны ажлаа хийх бvрэн боломжийг нээж єглєє.


Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар
Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн
Б.Одонтуяа “Шилжилтийн металлын дихалкогенидын гадаргуугийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгааллаа
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо