“МИЦУБИШИ” Корпорацийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ
/Бакалавр, Магистр, Доктор оюутны анхааралд/
Дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгжтэй Японы тэргүүлэх зэргийн худалдааны компани болох Мицубиши корпараци нь 4 дэх жилдээ бакалавр, магистр, доктор оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэгийг олгох гэж байна. Энэхүү тэтгэлэгийн зорилго ньМонгол улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг дэмжихэд оршино.
Ерөнхий зарчим:
·      Нийт 15 оюутанд /бакалавр-10, магистрант, докторант-5/ тэтгэлэг олгох бөгөөд тэтгэлэгийн хэмжээ оюутан тус бүрд 520,000 төгрөг байна.
·         Материал илгээж буй оюутан бүр өгөгдсөн сэдвийн дагуу эссэ бичнэ.
·     Эхний шатны шалгаруулалтыг ШУТИС дээр явагдах бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, тавигдах шаардлага, эссэг харгалзан шалгаруулна.
·       Эцсийн шалгаруулалтыг Мицубиши корпарацийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газраас хийх бөгөөд оюутны бүрдүүлсэн материал болон эссэг харгалзан шалгаруулна.
Тавигдах шаардлага:
·         ШУТИС-д амжилттай суралцаж буй бакалавр, магистр, доктор оюутан байх
·         Бакалаврын оюутны хувьд 2,3,4-р курст суралцдаг байх
·         Сургалтын үнэлгээний голч 3,2-оос дээш байх
·         Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг авах  шаардлагатай байх
·         Эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын арга хэмжээнд идэвхитэй,амжилттай оролцдог байх
Бүрдүүлэх материал:
·         Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт, эссэ /ШУТИС-ын цахим хаягаас татаж авах/
·         Иргэний үнэмлэхний хуулбар
·      Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт /нийт суралцсан хугацааны голчыг улирал түс бүрээр гарган дэд захиралаар баталгаажуулах/
·         Хорооны тодорхойлолт / гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээлэлийг багтаана/
Жич: Орон нутгийн оюутнууд тодорхойлолт авахад хүндрэлтэй бол Гадаад харилцааны албанд мэдэгдэх
·     Багшийн тодорхойлолт- Оюутны талаар холбогдох саобар, тэнхимийн эрхлэгч, профессор, зөвлөх  багшийн аль нэгнээс тодорхойлолт авах
·         Гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/ 
 
Материалыг 2014 оны 09 сарын 24-ний өдрөөс 10-р сарын 24-ний өдрийг дуустал ШУТИС-ийн Төв байрны 2 давхарт 218 тоотод /Гадаад харилцааны алба/ хүлээн авна. Лавлах зүйл байвал 329081 утсаар холбогдоно уу.
Жич: Хугацаа хоцорсон болон дутуу материалыг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.