Японы Шинжлэх Ухааныг Дэмжих Нийгэмлэг (JSPS) болон ШУТИС-ийн ЭШ Алба хамтран нээлттэй семинарыг 2014 оны 10 дугаар сарын 23-нд амжилттай зохион байгууллаа. Семинарт ШУТИС-ийн 60 гаруй багш, судлаачид болон Японы Шинжлэх Ухааныг Дэмжих Нийгэмлэгийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Осаму Вада, тус төвийн дэд захирал Като Шигэюүки, (JSPS)-ийн олон улсын нийгэмлэг дэх холбооны төлөөлөгч Такисэ Юүкари нар тус тус оролцлоо.
Тус нийгэмлэг судлаачдад зориулсан бие даасан олон тэтгэлэгт хөтөлбөрийн сантай бөгөөд Япон дахь хамгийн их тэтгэлэг өгдөг нийгэмлэг гэдгээрээ онцлог юм.
ЯШУДН-ийн захирал доктор Осаму Вада их сургуулийн судлаачдыг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг дэмжих, хамтарсан төсөл болон семинарыг дэмжих хөтөлбөр, зочин судлаачдын тэтгэлэгт хөтөлбөр, докторын дараах тэтгэлэгт хөтөлбөрийн сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, судлаачдын сонирхсон асуултанд хариуллаа.
Мөн семинарын үеэр (JSPS) хөтөлбөрт хамрагдсан, ҮТС-ийн доктор (PhD) Ц.Одбаяр, (PhD) Д.Пүрэвдорж нар өөрсдийн туршлагыг хуваалцан, үнэт зөвлөгөө өглөө.
Хурлыг ЭШ Албаны ахлах мэргэжилтэн А.Уранчимэг удирдаж, ГХА-ны мэргэжилтэн М.Болортуяа нар зохион байгууллаа. Та бүхэн уг хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авахыг хүсвэл дараах (JSPS Home Page:http://www.jsps.go.jp) хаягаар орж мэдээлэл авах боломжтой. Нийт хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон эрдэмтэн багш нартаа баярлалаа!
Эрдэм шинжилгээний алба