Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн багш нар “ХҮРЭЛ ТОГООТ-2014” ЭШХ-д тэргүүн байр эзэллээ
БШУЯ, ШУА, ШУТИС, ШУТС, МЗЭХ, ТИЗСН-ээс залуу эрдэмтэн судлаачдын дунд жил бүр уламжлал болгон “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулан явуулдаг. Энэ жилийн залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал нь инноваци, хэрэглээний шинжлэх ухааны болон технологи, суурь судалгааны гэсэн хоёр чиглэлээр зохион байгууллагдсан. “Хүрэлтогоот-2014” хуралд Монгол улсын их, дээд сургууль, хүрээлэн төвүүдын судлаачдаас гадна АНУ-ын Массачуссетийн Их Сургууль (MIT), Франц, БНСУ, БНХАУ, ОХУ-д сурч байгаа судлаачид идэвхтэй оролцлоо. Хуралд нийт 100 гаруй судлаачдаас 90 гаруй бүтээл ирүүлсэн нь тус хурлын чанар үр өгөөжийг улам дээшлүүлж байна.
Технологи, суурь судалгааны салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс:
ТЭРГҮҮН байранд ШУТИС, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн ахлах багш Г.Хишигжаргал “Developing the MBS model for Mobile IPTV in Network level simulation”,
ДЭД байранд ШУТИС, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн багш Д.Золзаяа “Human dynamics through big data”,
ТУСГАЙ байранд ШУТИС, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн багш П.Бумдүүрэн “MG2455 Ашигласан Энергийн Хэмнэлттэй Жигби Модул” сэдэвт илгэлүүд шалгарлаа.
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон нийт залуу судлаачиддаа шинжлэн судлах, бүтээн байгуулах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
 
 

Сургуулийн захиргаа