Монгол Улсад Геологийн алба үүсч хөгжсөний 75 жилийн ойг тохиолдуулан “Монгол орны геологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ШУТИС-д зохион байгууллаа.
Хурлыг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, МУИС, ШУА-ийн ГЭБХ хамтран зохион байгуулжээ. Түүнчлэн ивээн тэтгэгч байгууллагаар Бороо гоулд, Центарра гоулд Монголоя комнани оролцсон байна. Тус хурлын нээлтийн ажиллагаанд УУЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Баатарцогт, АМГ-ын Геологийн албаны дарга Д.Болд, ШУТИС-ийн ГУУС-ийн захирал Б.Чинзориг, МУИС-ийн ШУС-ийн ГГТ-ийн эрхлэгч Б.бат нар ирж оролцож нээлтийн үг хэлэв.
“Монгол орны геологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын нэгдсэн хуралдаан 3 салбар хуралдаан болон үргэлжилсэн юм. Мөн энэ үеэр ГУУС-ийн зарим эрдэмтэн багш нар “Хөдөлмөрийн алдар”-аа тэмдэглэн өнгөрүүллээ.
ШУТИС-ийн ГУУС-ийн профессор, МУ-ын гавьяат багш Ж.Ламсүрэн, профессор Д.Чулуун нарын “Хөдөлмөрийн алдар”-т зориулсан “Монгол орны геологийн асуудлууд” сэдэв нэгдүгээр салбар хурадаан, Профессор П.Дугараа, дэд профессор Д.Лхагвадорж нарын “Хөдөлмөрийн алдар”-т зориулсан “Монгол орны ашигт малтмал, геофизикийн асуудлууд” сэдэвт хоёрдугаар салбар хурадаан, профессор М.Алейн Хөдөлмөрийн алдар”-т зориулсан “Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн тулгамдсан асуудлууд” гэсэн гурван салбар хуралдаанаар үргэлжилэв. “Хөдөлмөрийн алдар”-аа тэмдэглэж байгаа багш нарт ШУТИС-ийн Ректорат, Ашигт малтмалын газар, Монголын геологийн холбооноос баяр хүргэж бэлэг дурсгалын зүйл гардууллаа.
