ШУТИС-ийн профессор, IFOST-ийн хорооны гишүүн, академич Д.Содномдорж, БАС-ийн дэд захирал, доктор Ж.Азжаргал, МХТС-ийн ахлах багш, доктор Д.Сарангэрэл нар олон улсын IEEE буюу Цахилгаан болон электроникийн инженерүүдийн хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр 2014 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Бангладеш улсын Читтагонгийн инженер, технологийн дээд сургууль дээр зохион байгуулагдсан “Стратегийн технологийн олон улсын 9 дүгээр форум (IFOST-2014)”-д оролцоод ирлээ.
Др, Ж.Азжаргал, Др, Д.Сарангэрэл нар нь өөрсдийн судалгааны ажлын үр дүнгээр “The Comparison of Combustion Characteristics and Performances of Diesel Engine Fueled with Biodiesel and Diesel Blends”, “Development of Microblogging System in Traditional Mongolian Script” илтгэлүүдийг хурлын холбогдох салбар хуралдаанд хэлэлцүүлсэн байна. Дээрх 2 бүтээл нь IEEE Xplore-ийн индекстэйгээр хэвлэгдэн тус байгууллагын мэдээллийн санд бүртгэгдэн орсон юм. Мөн ШУТИС-иас тус олон улсын форумын эмхэтгэлд 14 бүтээл мэргэжлийн шүүмжлэгчдээр хянагдан /peer review/ хэвлэгдсэн байна.
Энэхүү форум нь бүс нутгийн хэмжээнд инженер, технологийн чиглэлээр жил бүр аль нэг гишүүн их сургууль дээрээ зохион байгуулагддаг олон улсын нэр хүнд бүхий томоохон эрдэм шинжилгээний хурал юм. ШУТИС 2006 оноос энэхүү форумд нэгдэж орсон бөгөөд 2007, 2013 онуудад тус форумыг өөрийн сургуульд зохион байгуулж байсан билээ. Дашрамд сонордуулахад, ирэх жилийн IFOST хурлыг 2015 оны 06 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Индонез улсын Гаджах Мадагийн их сургуульд зохион байгуулахаар товлосныг дуулгахад таатай байна.
“Эмнэлгийн Инженерчлэлийн Ирээдүй” сэдэвт Улсын Анхдугаар Эрдэм шинжилгээний хурлал боллоо
`БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2025`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС “Ажил олгогчдын нэгдсэн уулзалт, өдөрлөг” арга хэмжээ боллоо
“HYPE-OFF” гудамжны, хамтлаг бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн
Электроникийн XXI улсын олимпиад Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа