ДаТС-ийн залуу судлаач багш нар “Хүрэл тогоот-2014”-т амжилттай оролцлоо
ШУТИС, ДаТС-ийн залуу судлаач багш нар “Хүрэл тогоот-2014” Техник, технологийн салбарын Инноваци, хэрэглээний шинжлэх ухааны салбар хуралдаанд амжилттай оролцож тэргүүн байруудыг эзэллээ.
“Хүрэл тогоот-2014” Техник, технологийн салбарын Инноваци, хэрэглээний шинжлэх ухааны салбар хуралдаанаас
1. Тэргүүн байранд ШУТИС, Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн багш У.Эрдэнэболд “Гөлгөр ган туйван цувих булны калибрыг оновчтой боловсруулах зарим боломжийн судалгаа”,
2. Тусгай байранд ШУТИС, Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн багш С.Ууганбаяр, “Шөрмөслөг арматуртай шинэ материал–фибер бетон” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
Инженерчлэлийн салбарын багш У.Эрдэнэболд, Технологийн салбарын багш С.Ууганбаяр нартаа “Байгалиас заяасан үлэмж их авъяасыг ухаалаг, зөв, хамгийн их ашиг тустайгаар бүтээж чаддаг” өндөр боловсролтой эрдэмтэн болохыг хүсэн ерөөе!
 
Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Эрдмийн Зөвлөл