Дэлхийн шилдэг 1000 бизнесийн сургуулийн нэгээр дахин шалгарлаа
ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль  Дэлхийн шилдэг 1000 бизнесийн сургуулийн нэгээр дахин шалгарч, батламжаа гардаж авлаа. Дэлхийн бизнесийн сургуулиудын холбоо -“Eduniversal” олон улсын байгууллагын ээлжит чуулган 2014 оны 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Турк улсын Станбул хотноо болов. Уг арга хэмжээнд дэлхийн  120 гаруй их сургуулийн 250 төлөөлөгчид оролцлоо. Чуулганы гол арга хэмжээ дэлхийд алдартай Станбулын их сургуулийн Бизнесийн сургууль дээр явагдав. Чуулганы үеэр олон чухал арга хэмжээ зохион байгуулагдаж,  их дээд сургуулийн удирдах ажилтан, эрдэмтэн, профессор, ажил олгогчдын төлөөлөл 20 гаруй хүн олон чухал сэдвээр илтгэл тавьсаны зэрэгцээ их сургуулиудын танилцуулга-үзэсгэлэн зохион байгуулагдав.
ШУТИС-ийн БуХС-ийн хувьд “Нэг навч”-тай шилдэг 100 сургуулийн 10-т, өөрийн орны бүс болох Зүүн Азийн 20 сургуулийн нэгдүгээрт жагссан үр дүн үзүүлжээ.