Оюутан залуучуудын дунд волейболын спортыг хөгжүүлэх, тоглогчдын тоглолтын техник ур чадварыг сайжруулах зорилгоор “ШУТИС ЛИГ”-ийн тэмцээнийг БТСТэнхимээс хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтийн ажиллагаа 2014 оны 11 дүгээр сарын 8-нд болж ШУТИС-ийн ОХОНХ проректор, доктор (Ph.D) Намнан, ХШУС-ийн захирал доктор (Ph.D) Д.Буянтогтох, Голомт банкны байгууллага хариуцсан менежер Энхбат, БТСТэнхмийн эрхлэгч докторант О.Баатарзоригт болон БТСТэнхимийн багш нар оролцлоо. Баг тамирчдад “Хаан хуур ” хамтлагийн морин хуурчид, ШУТИС-ийн степ аэробикийн баг, бүжгийн “Fancy” хамтлаг, БУХС-ийн оюутан О.Золзаяа ая дуугаараа мэндчиллээ.
Волейболын “ШУТИС ЛИГ” тэмцээнд БАС, БУХС, ГУУС, МТС, МХТС, ҮТС, ХШУС, ЭХС-ийн эмэгтэй 7 баг, эрэгтэй 8 баг EAST, WEST хэсэгт хуваагдан 2 тойрог тоглон, хагас шигшээ, шигшээ тэмцээнд аваргын төлөө өрсөлдөх юм.
“ШУТИС ЛИГ”-ийн тэмцээнийг волейболын спортыг дэмжигч үндэсний үйлдвэрлэгч Витафит групп мөн сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк ивээн тэтгэж 2014 оны 11 дүгээр сарын 1-нээс 2015 оны 3 сар хүртэл долоо хоног бүрийн Бямба гаригийн 15 цагаас ШУТИС-ийн төв байрны спорт зааланд явагдана.
БТСТэнхим