Элекрон хэмжигч бүхий Механикийн лабораторийн ажлуудыг шинээр хийжээ
ШУТИС-ийн инженерийн ангийн оюутнуудын судалдаг Физик-1 хичээлийн механикийн лабораторийн туршилтын ажлуудыг шинэчлэх төслийн хүрээнд ШУТИС-ХШУС-ийн Физикийн салбарын ахлах багш Г.Зоригтын санаачлагаар МХТС-ийн багш нартай хамтран бүтээсэн элекрон хэмжигч бүхий Механикийн лабораторийн ажлуудыг шинээр хийж гүйцэтгэн блок-301 тоотод байрлуулан 2014-2015 оны хичээлийн жилийн намрын улирлын эхний хагаст Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Механик тээврийн сургуулиудын 700 гаруй оюутны хичээлд ашиглан сургалтанд амжилттай нэвтрүүллээ.
 
Математик дүүжин ашиглаж хүндийн хүчний хурдатгал тодорхойлох, Биеийн налуу хавтгай дээрх өнхрөх хөдөлгөөнийг судлах
 
Энерги хадгалагдах ба хувирах хуулийг шалгах, Хатуу биеийн эргэлдэх хөдөлгөөний хуулийг Обербекийн дүүжингээр судлах
   
Материалын Юнгийн модуль тодорхойлох, Эрчлүүрт дугуйн инерцийн момент ба голд учрах үрэлтийн хүч тодорхойлох
Тус лабораторийн ажлууд нь механик ажиллагааг багасгаж, туршилтын үр дүнг электрон төхөөрөмж ажиглан хэмжиж авах давуу талтай бөгөөд энэ нь тухайн туршилтын алдааг багасгаж, оюутнууд лабораторийн туршилтын ажлыг үнэн зөв хийж тодорхойлох боломжийг олгосон шинэлэг ажил болжээ. Лабораторийн туршилтын ажлыг шинэчлэх санаачлага гарган, төслөө амжилттай хэрэгжүүлсэн Ахлах багш Г.Зоригт болон хамтран ажилласан Н.Наранцацралт, Ч.Алдармаа, М.Амгалан нартаа  талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье!
 
ШУТИС-ХШУС-ийн Физикийн салбар­­