"Монгол-Хятадын найрамдлын цом" хятад дууны тэмцээнд ШУТИС-ийн ГХИ-ийн оюутан тэргүүн байр эзэллээ
МУИС-ийн Күнзийн Институт, Хятадын соёлын төв болон Монголын дуу хоолой радиогоос хамтран зохион байгуулсан "Монгол-Хятадын найрамдлын цом" хятад дууны тэмцээнд ШУТИС-ийн ГХИ-ийн оюутнууд амжилттай оролцож оюутан Н.Ариунзаяа 1-р байр, оюутан Р.Санчир, Г.Энхмаа, Г.Ганбаяр, Г.Ганцацрал нар тусгай байр эзлэв.
Мөн "Шилдэг зохион байгуулагч сургууль"- аар ШУТИС, "Шилдэг зохион байгуулагч багш"-аар хятад хэлний багш Л.Чойжилмаа шалгарч шагнагдсан байна.
ГХИ-ийн оюутан Н.Ариунзаяа 1-р байр эзлэв.
Н.Ариунзаяа, Р.Санчир, Г.Энхмаа, Г.Ганбаяр, Г.Ганцацрал багш Л.Чойжилмаа нар
Н.Ариунзаяа, Р.Санчир, Г.Энхмаа, Г.Ганбаяр, Г.Ганцацрал багш Л.Чойжилмаа нар Хос Уянга бүжгийн хамтлаг
Тус тэмцээнд оролцоход туслалцаа үзүүлсэн Оюутны хөгжил, үйлчилгээний албаны мэргэжилтэн Х.Оюунхишиг болон бүжгийн "Хос Уянга" хамтлагтаа талархлаа илэрхийлье.
ГХИ, Ази судлалын тэнхим