Шилэн эдлэл засварлах болон химийн шилэн сав, аппарат хийцийн бүтээц хийх сургалт явагдлаа
Голланд улсын Делфт Их Сургууль (Delft University of Technology)-ийн инженер Bert Zwart 2014 оны 11 дүгээр сарын 4-14-ний хугацаанд уригдан ирж Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн технологийн тэнхимийн багш, оюутнуудад шилэн эдлэл засварлах болон химийн шилэн сав, аппарат хийцийн бүтээц хийх талаар сургалт семинар зохион байгууллаа. Сургалтын явцад лабораторийн зориулалт бүхий зарим шилэн эдлэлийг хийх, багаж тоног төхөөрөмжийн тохируулга, үйлчилгээ хийх талаар зааж сургалаа.
 
Шилэн материалын лабораторийг Голланд улсын Амстердамын их сургуулийн тусламжаар 2008 онд Химийн технологийн тэнхмийн дэргэд байгуулсан бөгөөд лабораторийн шилэн эдлэлийг засч сэлбэх, зарим шаардлагатай лабораторийн шилэн эдлэлүүдийг хийх чиглэлээр ашиглахаас гадна оюутнуудад сургалт явуулах боломжтой юм.
 
ХШУС-ийн Химийн технологийн тэнхим