Уралдааны зорилго:
Монгол улсад “Телефон станц ашиглалтанд орсоны 100 жилийн ойг тохиолдуулан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн бүх оюутан залуучуудын дунд мэдээлэл харилцаа холбооны технологийн талаарх мэдээллийг чөлөөтэй олж авах, өөрийн үзэл бодол, санааг чөлөөтэй илэрхийлж, уран илтгэх чадварыг эзэмшүүлэх зорилгоор “Мэдээлэл харилцаа холбоо технологийн өнөө ба ирээдүй” сэдэвт ЗАЛУУ УРАН ИЛТГЭГЧ-ийн анхдугаар уралдааныг зохион байгуулж байна.
Зохион байгуулагч:
ШУТИС, МЦХ ХК, KOICA-гийн сургалт төгсөгчдийн холбоо
Ивээн тэтгэгч:
БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны газрын харъяа Койка-ийн сургалт төгсөгчдийн клуб
Зохион байгуулалт:
Уралдаанд оролцох эссэ бичлэгийг 2 үе шаттай зохион байгуулна. Үүнд:
1-р үе шат: Шинжлэх ухаан технологийн их сургуулийн бүх оюутануудын дунд зохион байгуулна. Нийт оюутнаас 10 оюутныг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн шалгаруулна.
2-р үе шат:Шалгарсан 10 оюутны материалыг “ЗАЛУУ УРАН ИЛТГЭГЧ-ийн анхдугаар уралдаан”-д оролцуулж байр эзлүүлнэ.
Эссе бичвэрт тавигдахерөнхий шаардлага:
· Онол арга зүйн үндэслэлтэй байх
· Бодит байдалд хэрэгжиж болохуйц
· Шинэлэг санаа дэвшүүлсэн , эрэл хайгуул хийсэн байх
· Бодит мэдээлэл ашиглаж, баримтаар баталгаажуулсан байх
· Судалгааны арга хэрэгслүүдийг ашигласан байх
· Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн байх
· Логик уялдаа ба дэс дараалалтай байх
Эссе бичвэрт тавигдах шаардлага:
· Эссэг 1000үгэнд багтаан бичнэ
· Эссе нь Microsoft Word програм дээр хийгдсэн *.doc, *.docx, *.pdf өргөтгөлтэй байна.
· Ерөнхий гарчиг нь 14 pt. хэмжээтэй Bold, ТОМ ҮСГЭЭР, Бичвэрийн үсгийн фонт Times New Roman, 12 pt., мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна.
· Цаасны хэмжээ (Page SetupàMargins) Left: 3.0 cm, Right: 2.0 cm, Top: 2.5 cm, Bottom: 2.0 cm байна.
· Бичвэр дунд мөр хооронд жагсаалтыг тэмдэглэхдээ (ParagraphàBullets) цэгэн тэмдэг (·) –ийг сонгоно.
· Математик, статистик томьёоллыг “Equation” ашиглан оруулах ба тэмдэгтийн хэмжээ 10pt, Bold,Italicбайна.
· Зураг, хүснэгт нь бүгд дугаартай, нэртэй байх ба дугаар нэр хоёр нь 10pt, Bold үсгийн хэмжээтэй хуудсын зүүн талд байрласан байна. Фото зураг *.JPEG өргөтгөлтэй байна.
· Үнэлгээ хийсэн тоон болон чанарын мэдээллийг хавсралтын жагсаалтад дугаарлан оруулна. Харин Estimation Output, Actual, Fitted, Residual Graph-ийг хавсралтын жагсаалтад дугаарлан оруулж, нэг нүүрэнд тусган үзүүлнэ.
Хэл найруулгад тавих шаардлага:
· Учир шалтгааны (логик) нарийн дараалалтай, тодорхой, баталгаа нотолгоо сайтай байх
· Сэдэвт холбогдох өмнөх судалгааг бүрэн гүйцэд авч үзсэн байх
· Тогтсон, оновчтой нэр томьёо хэрэглэсэн байх
· Эшлэл, догол мөр авсан байх
· Ярианы хэлний үг хэллэг хэрэгдэхгүй байх
· I биеийн төлөөний үгийг олон тоогоор бичих
· Зөв бичих дүрмийн алдаагүй байх
· Цэг тэмдгийг оновчтой байдлаар хэрэглэсэн байх
Илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:
· Мэдээлэл харилцаа холбоо технологийн өнөө ба ирээдүйн талаар шинэлэг санаануудыг дэвшүүлсэн байдал
· Практик ач холбогдолтой
· Асуудал дэвшүүлж, зорилгодоо хүрсэн байдал
· Илтгэх болон хэлэлцэх ур чадвар дууны өнгө, ритм
· Хэллэг хурц
· Итгэл үнэмшил
· 1 оюутны хувьд нийт 15 мин байна. Илтгэл тавих нийт хугацаа 10 мин. Асуултанд хариулах 5 мин.
Бүртгэл:
· ШУТИС-н оюутан байх
· Оюутны код, овог нэрийг бичсэн байх
· Бичвэрийн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан материал өгсөн байх
Эссе илгээх хаяг:
Хугацаа:
· 2014.11.12-2014.12.10 хооронд нийт оюутнуудаас бичвэр хүлээж авна.
· 1-р үе шат: 2014.12.12-нд шалгаруулна.
· 2-р үе шат: Эхний шатны шалгаруулалтын дараа зарлана.
Шагналын сан:
Тэргүүн байр-1,000,000 сая төгрөг
Дэд байр-500,000 төгрөг
3-р байр-250,000 төгрөг