БШУ-ны яам, ШУА, ШУТИС, ШУТС, МЗЭХ, ТИЗСН-ээс залуу эрдэмтэн судлаачдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэлтогоот” ЭШХ-ын шилдэг судлаачид 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр БШУ-ны Сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн судалгааны ажлын грантаар шагнагдаа.

Техник, технологийн салбарын эрдэм шинжилгээний бага хурал 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн хурлын 604 тоот танхимд болсон бөгөөд Технологи, суурь судалгааны салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс ШУТИС, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн ахлах багш Г.Хишигжаргал“Developing the MBS model for Mobile IPTV in Network level simulation”, Инноваци, хэрэглээний шинжлэх ухааны салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс ШУТИС, Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн багш У.Эрдэнэболд, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн инженер Э.Мэргэнбаатар нарын “Гөлгөр ган туйван цувих булны калибрыг оновчтой боловсруулах зарим боломжийн судалгаа”сэдэвт бүтээлүүдээр тэргүүн байранд шалгарч БШУ-ны Сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн судалгааны ажлын грант хүртлээ.
Шагнал хүртсэн багш нарыг ШУТИС-ийн Ректор Б.Очирбат болон ректорын зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Залуу судлаачдынхаа цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО
ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ЗАЛУУ СУДЛААЧДЫН НИЙГЭМЛЭГ