Монгол Улсын БШУЯ-ны зүгээс Японы Коосэнгийн Агентлагт япон загварын Коосэнгийн сургалтыг Монголд нэвтрүүлэхэд хамтран ажиллах хүсэлт тавьсны дагуу Япон Улсын Коосэнгийн Агентлагийн ерөнхийлөгч Кобатакэ Хидэфүми, тус агентлагийн ТУЗ-ийн гишүүн, Сэндай Коосэнгийн захирал Үчида Тацүо, Цүрүока Коосэнгийн захирал, Коосэнгийн агентлагийн Монголыг дэмжих багийн ахлагч Като, Коосэнгийн агентлагийн гадаад харилцааны албаны дарга Кацүхира нар 11 дүгээр сарын 25-ны өдөр ШУТИС-д зочиллоо. Тэднийг ШУТИС-ийн ректор Б.Очирбат, Эрдэм шинжилгээ технологий проректор Ч.Баасандаш, ШУТИС-ийн Технологийн дээд сургуулийн захирал А.Ганбаяр, Гадаад харилцааны албаны дарга Т.Ууганбаяр, ахлах мэргэжилтэн Ө.Батбаатар, мэргэжилтэн М.Болортуяа нар хүлээн авч уулзлаа.


.jpg)
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа