

ШУТИС-ийн ректорын зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Х.Жаргалсайханд ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол олголоо. Х.Жаргалсайхан нь Монгол Улсын уул уурхайн салбарт мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид бэлтгэх, шинжлэх ухааны туршилт, онол арга зүйн судалгаа явуулах, судалгааны аргачлал боловсруулах, шинэ дэвшилтэт техник, технологийг сурталчилах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, төрөлх сургуулиа хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж хүндэт профессор цол олгосон байна. Уул уурхайн салбарын эрдэм шинжилгээний байгууллагад тасралтгүй 34 жил ажиллаж, ШУТИС-ийн Уул уурхайн инжененрийн сургуульд 15 жил багшлан, “Далд уурхайн технологи”, “Ашигт малтмалын иж бүрэн олборлолт, хаягдалгүй технологи”, “Чулуулгийн физик, бутлалт” хичээлүүдийг ордог байна.

ШУТИС Япон улсын Олон Улсын Харилцаа, Хөгжлийг Дэмжих Нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Улсын химийн XXXV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 2 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ
“1 хувийн татвар – Нийгмийн хөгжилд” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Хятад хэлний “Гадаад хэл сурахуй ба AI” сэдэвт постер илтгэлийн уралдаан амжилттай боллоо
Их сургуулийн дижитал шилжилт” сэдэвт семинар амжилттай боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв