ШУТИС-ийн ОХҮА-наас Судлаач оюутан клубтэй хамтран “Эрдэмтдийн лекц” цувралын хоёр дахь зочин эрдэмтнээр уригдсан доктор (Ph.D), дэд профессор Ц.Түвшинтөрийн “Далайд гарцтай Монгол орон ба мэдээллийн технологи” лекцийн семинар “Тэрбумтан оюутан хөтөлбөр, шинэ санааг хөгжүүлэх” сэдвийн дор Мэдээллийн технологийн үндэсний паркийн 211 тоот танхимд 2014 оны 11 дүгээр сарын 24-ний 14:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдлаа. Тус семинарт ШУТИС-иас нийт 60 гаруй оюутан хамрагдлаа.

Семинарын ажлыг Доктор (Ph.D) Ц.Түвшинтөр өөрөө удирдан явуулсан ба оюутнууд хэрхэн шинэ санаа гаргаж түүнийгээ яаж хамтран хэрэгжүүлэх тухай, Үүний тулд нээлттэй тав тухтай орчинд байнгийн уулзалт, ярилцлага дор зохион байгуулах, цаашлаад гарааны компани гэж юу болох, оюутан яаж тэрбумтан болж өөрийгөө хөгжүүлэх талаар бодит жишээ баримтаар нээлттэй ярилцлаа.

Гарааны бизнесийн эко системийн бүтэц, хөтөлбөр түүнийг хөгжүүлэхэд багшийн дэмжлэг туслалцаа их байдаг. Эко систем нь хамтын ажиллагаагаар хөгждөг. Шинийн шинэ санааг олох нь чухал гэдгийг танилцуулсан.
Бид “Тэрбумтан оюутан” хөтөлбөрийнхөө багийг 2014 оны 12 дугаар сарын 30 хүртэл ажиллаж бүрдүүлнэ. Цаашид ерөнхий үйл ажиллагаандаа орох талаар ярилцлаа. Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд сургуулийн зүгээс орчин бүрдүүлж өгвөл үр дүнтэй ажил болох юм байна.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ШУТИС Япон улсын Олон Улсын Харилцаа, Хөгжлийг Дэмжих Нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Улсын химийн XXXV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 2 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ
“1 хувийн татвар – Нийгмийн хөгжилд” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Хятад хэлний “Гадаад хэл сурахуй ба AI” сэдэвт постер илтгэлийн уралдаан амжилттай боллоо
Их сургуулийн дижитал шилжилт” сэдэвт семинар амжилттай боллоо