Жил бүрийн 11 дүгээр сарын 4 дүгээр долоо хоногийг Шинжлэх ухааны ажилтны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ өдрийг тохиолдуулан БШУ-ны сайд Л.Гантөмөр манай сургуулийн зарим багш нарыг шагнасан байна. Тухайлбал, БуХС-ийн профессор Б.Цэрэндорж, ГУУС-ийн дэд профессор С.Оюунгэрэл, МХТС-ийн профессор З.Буянхишиг, ХШУС-ийн профессор Ц.Сарантуяа, ҮТС-ийн профессор Ч.Цэнд-Аюуш, ХШУС-ийн тэнхимийн эрхлэгч Н.Наранцацралт нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдав.
.jpg)
.jpg)
Шагналыг ШУТИС-ийн ректор Б.Очирбат 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гардуулан өгч, ректорын зөвлөлийн гишүүд хүндэтгэл үзүүллээ.
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв