ШУТИС-ийн ГХИ-ийн Европ судлалын тэнхим, “Русский центр”, орос хэл сонирхогчдын “Звёздочка” клубээс инженерийн салбарын орос хэл судалж байгаа оюутнуудын дунд “Европын орнуудын эртний барилга, хөшөө дурсгал” макетын уралдааныг 2014 оны 12 дугаар сарын 03-нд амжилттай зохион байгууллаа.
Уралдаанд нийт 47 оюутан бүтээлээ ирүүлснээс макетын төрөлд 1 дүгээр байр Э.Дуламсүрэн, 2 дугаар байр Д.Нанзаддорж, 3 дугаар байр Б.Батундрал, тусгай байрыг Х.Булганбат, О.Дархан, Н.БямбаОчир, Э.Ууганцэрэн, П.Баянмөнх нар шалгарлаа. Харин барималын төрөлд 1 дүгээр байр М.Өнөболд, 2 дугаар байр Э.Энхпүрэв, 3 дугаар байр Т.Баянмөнх, тусгай байрыг Д.Ганзориг эзэлсэн байна. Тус уралдааныг РЦНК-н орос хэлний төвийн захирал Бронская Т.В, БАС-ийн багш Б.Пүрэв, ГХИ-ийн дэд захирал Ц.Энхбаатар нар шүүн явуулав.
Уралдааны үеэр үзэгчдийн дунд “Орос орныг хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын тэмцээн явуулж, оюутан Б.Мягмарсүрэн орос дуу дуулж сонирхуулав. Мөн МУБИС-ийн багш оюутнууд хүрэлцэн ирж сонирхон туршлага судлав.
Уралдаанд амжилттай оролцсон оюутнууддаа баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
Мэдээг гаргасан багш Б.Осоржав
И.Сарантуяа