Мияаконожо Үндэсний технологийн дээд сургуультай хамтран ажиллах гэрээ шинэчлэн байгуулав
Япон улсын Мияаконожогийн Үндэсний технологийн сургуулийн 50 жилийн баярт ШУТИС-ийн ректор Б.Очирбат, ХШУС-ийн Химийн технологийн тэнхимийн эрхлэгч Б.Бямбагар, БАС-ийн профессор П.Отгонбаяр, ЭХС-ийн ахлах багш Г.Бэхбат нар уригдан оролцлоо. Энэ үеэр Мияаконожогийн Үндэсний технологийн сургуулийн захирал Кувабара, ШУТИС-ийн ректор Б.Очирбат нар 2014 оны 11 дүгээр 16-ны өдөр хоёр сургуулийн хоорондын хамтын ажиллагааны Гэрээг шинэчлэн байгуулсан юм.
 
Тус хоёр сургууль 1995 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд 1996 оноос өнөөдрийг хүртэл ШУТИС-ийн 13 багш Мияазаки мужийн гадаад хамтын ажиллагааны хөтөлбөрөөр Япон улсын Мияаконожогийн Үндэсний технологийн сургуульд 10 сарын хугацаатай эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийсэн байна. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчим хүч, химийн технологи, материал судлал, барилга архитектур гэсэн чиглэлүүдээр хийжээ.
Одоо тус сургуульд Барилга архитектурын сургуулийн ахлах багш Д.Болормаа Архитектурын чиглэлээр судлаачаар ажиллаж байна. Мөн  Мияаконожогийн Үндэсний технологийн сургуулийн профессор Хиропүми Сүгимото БАС-д ирж барилга хот байгуулалтын чиглэлээр судалгаа хийж байна.