“Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн асуудлууд” сэдэвт cеминар амжилттай зохион байгуулагдлаа

“Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн асуудлууд” сэдэвт семинарыг БуХС-ийн Технологийн Менежментийн салбар Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газартай хамтран 2014 оны 12-р сарын 12-нд БуХС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөө (110 тоот)-нд зохион байгууллаа.

1
Уг семинарт Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Д.Баттогтох, тус газрын мэргэжилтэн Б.Мөнхтөр, Нийслэлийн ЖДҮ-ийн холбооны тэргүүн Ц.Цагаанхүү, “Технож” бизнес инкубатор төвийн захирал Г. Галаарийдий, БуХС-ийн дэд захирал Б.Пүрэвсүрэн, Технологийн менежментийнсалбарын эрхлэгч Л.Оюунцэцэг,дэд профессорЛ. Отгонцэцэг,Ж. Ганчимэг, Я.Оюунтунгалаг болон технологийн менежментийн салбарын багш нар,Жижиг дунд үйлдвэрлэлийн менежмент мэргэжлийн ангийн бакалавр, магистр оюутнууд оролцов.

2
Семинарын үеэр “Жижиг, дунд үйлдвэрлэлийг төрөөс дэмжих бодлого, хөтөлбөрийн шинэчлэлт”, “Жижиг, дунд үйлдвэрлэлийн ажиллах хүчний ур чадварыг нэмэгдүүлэх боломж”, “Жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлогын судалгааны зарим үр дүн”, “Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилд инновацийн гүйцэтгэх үүрэг”, “Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн хөшүүрэг”, “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд технологи, бизнесийн инкубацийн гүйцэтгэх үүрэг: Олон улсын туршлага”, “Монголын бизнес инкубаторуудын үүсэл хөгжил, өнөөгийн байдал”, “Технологи дамжуулалт ба үйлдвэрлэлийн бэлэн байдлын түвшний үнэлгээний арга зүйн асуудал” зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцлоо.

34

Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн Сургууль

Технологийн менежментийн салбар