Япон Улсын буцалтгүй тусламжаар “Коосэн” загварын Технологийн Дээд Сургууль хичээлийн тоног төхөөрөмж авна
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 тэрбум 200 сая төгрөгийн үнийн дүн бүхий “Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төсөл Нарийвчилсан зураг боловсруулах төсөл”, мөн 3 тэрбум 100 сая төгрөгийн үнийн дүн бүхий Төслийн бус буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэх тухай Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт гарын үсэг зуржээ.
Энэ удаагийн тусламжаар Монгол Улсын ШУТИС-ийн бүрэдэхүүн японы “Коосэн” загварын Технологийн Дээд Сургуулийн сургалтад шаардлагатай хичээлийн тоног төхөөрөмж авахаар төлөвлөсөн байна. Манай улсын инженерийн салбарын шинэчлэлийг түргэтгэх, оюутнуудын сурах нөхцлийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангахад чухал ач холбогдолтой юм.
Мөн Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж, байгуулах төслийг хэрэгжүүлж олон улсын стандартад нийцсэн эмнэлэг, ажиллах боловсон хүчний хамт цогцоор нь шийдвэрлэж байна.