ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуульд жил бүр зохион байгуулж уламжлал болсон Хүнсний Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Техникийн Шинжлэх ухааны доктор, профессор Л.Дамдинсүрэнгийннэрэмжит мэргэжил сурталчлах “Дэвжээ” тэмцээн 2014 оны 12 сарын 05-нд “Урлаг” танхимд амжилттай болж өндөрлөлөө. Профессор Л.Дамдинсүрэн тэмцээнийг нээж, хүнсний мэргэжлээр суралцагч оюутнуудад, мэргэжлийн онцлог, агуулгыг гүнзгий таниулах, онолын мэдлэгийг батжуулан технологийн хөгжлийн чиг хандлагыг төсөөлөх, мэдлэг эзэмших, ашиглах идэвхийг дээшлүүлэх, хамт олныг төлөвшүүлэх зорилготойг онцлон тэмдэглэж, оролцогч багуудад амжилт хүслээ.

Энэ тэмцээнийг долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад ҮТС-ийн Хүнсний үйлдвэрийн менежмент, Хүнсний технологи-эрүүл ахуй, Хүнсний биотехнологи, Хүнсний машин аппарат, хөргөлтийн систем, Хүнсний технологи мэргэжлээр суралцагч оюутнуудаас бүрдсэн 5 баг өрсөлдсөнөөс хүнсний технологийн мэргэжлийн “HEALTHY LIFE” баг түрүүлэн цомын эзэн болж, Хүнсний биотехнологи мэргэжлийн “БИД БИОТЕХНОЛОГИЧ” баг 2-р байр, хүнсний технологи-эрүүл ахуйн “Арга билэг” баг 3-р байр эзэллээ.
Мэдээлэл оруулсан: ҮТС. Хүнсний инженерчлэл тэнхим Ц.Сэлэнгэ