Уул уурхайн тэргүүний ажилтан цол тэмдэгээр Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэд профессор Ө.Цэрэн, Геологи, уул уурхайн сургуулийн дэд профессор Д.Оюунцэцэг, багш Г.Өлзийсайхан нар тус тус шагнагдсаныг ректорын зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн хурлын үеэр ШУТИС-ийн ректор Б.Очирбат гардуулан өгч баяр хүргэв. Мөн МХТС-ийн Мобайл ICT төвийн багш, мэргэжилтэн Kim Jin Sung-ийг Ректорын нэрэмжит шагналаар шагнав. Kim Jin Sung БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох “KOICA”-ын санхүүжилт, Данкүг их сургуулийн дэмжлэгээр ШУТИС-д Мобайл ICT сургалтын төв байгуулан хоёр жилийн хугацаанд удирдан ажилласан юм. Тус сургалтын төв анхан болон дунд шатны сургалтанд 150 гаруй хүнийг хамруулж, уулзалт, зөвлөгөөн, бүтээлийн үзэсгэлэн, “Smart Mongolia” мобайл аппликейшны улсын уралдааныг амжилттай зохион байгуулж байжээ.
“HYPE-OFF” гудамжны, хамтлаг бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн
Электроникийн XXI улсын олимпиад Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа
“Автомат Робот 2025” хаврын тэмцээн
MUST Open Mic-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтанд зориулсан ёс зүйн сургалт, семенар амжилттай зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв