“UBT learning center” буюу смарт сургалтын төв нээлтээ хийлээ
ШУТИС, БНСУ-ын Чангвоны үндэсний их сургуулийн хамтарсан “UBT learning center” буюу смарт сургалтын төвийн нээлтийн ажиллагаа 2014 оны 12 сарын 24-ний өдөр ШУТТНС-ийн 207 тоотод боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Очирбат, Эдийн засаг, хөгжлийн тэргүүн проректор Д.Батчулуун, ГХХА-ны проректор П.Жаргалтуа, ШУТТНС-ийн захирал Ч.Гулнар, ГХА-ны дарга Т.Ууганбаяр, Чангвоны үндэсний их сургуулийн Төлөвлөлт, хяналтын хэлтсийн дарга Сүн Юун Сон, Тусгай боловсролын хэлтсийн дарга Жун Дэ Юунг, “NSDevil” компанийн захирал Юн Жу Ли болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тус смарт төв ашиглалтанд орсноор ШУТИС-ийн оюутнууд зайнаас шалгалт өгөх, хичээл үзэх боломжтой болох юм.