Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн хөгжлийн стратегийн хүрээнд хэрэгжиж буй Open Innovation Lab (OIL) төслөөс “StartUp Weekend Mongolia MUST-13” үйл ажиллагааг “StartUp Mongolia” ТББ-тай хамтран зохион байгууллаа.
“StartUp Weekend Mongolia MUST-13”-д ШУТИС-ийн нийт 80 багш, профессор, эрдэмтэн судлаачид оролцож 50 гаруй бизнес санааг дэвшүүлж олонхийн дэмжлэг авсан 10 шилдэг бизнес санаанд үндэслэн баг болон хуваагдаж дүрмийнхээ дагуу 54 цагийн турш тасралтгүй ажиллаа. Үйл ажиллагааны зорилго нь шинэ санаагаа хэрхэн Гарааны компани болгох, бизнес модел бүтээх, хөрөнгө оруулагчтай харилцаа тогтоох, бизнесийн хүрээгээ өргөжүүлэх, энтрепренёр сэтгэлэгээг хөгжүүлэх гэх зэрэг өргөн хүрээтэй байв. Шинийг санаачлагч, идэвхитэй, шилдэг багш профессорууд өөр өөрийн багаа бүрдүүлж шаргуу, хичээнгүй ажиллаж 54 цагт багтаан Гарааны компаний бизнес санаагаа амжилттай танилцуулж дууслаа.
Ийнхүү багууд 54 цаг ажилласаны эцэст 2015 оны 1 дүгээр сарын 11-ний орой 22:00 цагт шүүгчдийн үнэлгээгээр шилдэг багууд шалгарав.
Үүнд:
1-р байр: Байгалд ээлтэй технологи , индукцийн зуух үйлдвэрлэх “Эко Шийдэл” баг
2-р байр: Чихрийн шижин өвчнийг оношлох төхөөрөмж бүтээх “SDM” баг
3-р байр: Ургамлаас био будаг гарган авах санааг дэвшүүлсэн “BIO будаг” баг тус тус байр эзэллээ.
Ийнхүү өөр өөрийн бизнес санааг дэвшүүлэн оролцсон багуудийн дунд өрсөлдөөн тун ширүүн болж өнгөрөв. Үйл ажиллагааны төгсгөлд ШУТИС-ийн Удирдах Зөвлөлийн дарга Ц.Буянцогтоо арга хэмжээг санаачлан зохион байгуулсан ШУТИС-ийн удирдлагууд болон хамтран хэрэгжүүлсэн байгууллагуудад талархал илэрхийлээд багш судлаачдын энтрепренёр сэтгэлэгээг хөгжүүлэх нь их сургуулийн хувьд чухалыг онцолж нийт багш судлаачдад цаашдын судалгаа, эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажилагаанд нь амжилт хүслээ.
Бизнес Инновацийн Газар
Эрдэм Шинжилгээний Алба