Let’s learn better together! - Хамтдаа илүү сайн сурцгаая!
“КОЛЛЕЖИЙН БИЧИХ УР ЧАДВАР” онлайн хичээл

Англи хэлний бичих ур чадвар, эсээ бичлэгийн чадвараа дээшлүүлэхийг хүссэн хэн бүхнийг OIL-оос хамтдаа илүү сайн, илүү үр дүнтэй суралцахыг урьж байна!

Та Берклигийн Их Сургууль, Америкийн Төрийн Департменттай хамтран явуулж буй “Коллежийн Бичих Ур Чадвар” онлайн хичээлд бүртгүүлэн, ШУТИС-ийн "Т" байранд байрлах OIL-ийн дундын оффисд ижил зорилготой бусад хүмүүстэй хамтдаа суралцаарай. 

Уг хичээлд хамрагдсанаар та дараах чадваруудад суралцах болно. Үүнд:
• Proofreading-Бататган унших
• Self-editing-Өөрөө хянан засах/тохиолдуулах
• Revision-Дахин боловсруулах (editing буюу хянан засахаас ялгаатай)
• Common English grammar errors-Англи хэлний дүрмийн түгээмэл алдаанууд
• Tone-Өнгө аяс
• Diction-Үгийн сонголт
• Vocabulary building-Үгийн сан байгуулах/сайжруулах

Хичээлийн материал унших болон видео материал байх ба та гэрийн даалгаваруудаахийж, дэлхийн өнцөг булан бүрээс энэхүү хичээлийг судалж буй бусад оюутнуудтай хамт онлайн хэлэлцүүлгүүдэд оролцож, курсийн явцад нэг бүтэн эсээ бичих болно. Мөн өөрийн сонголтоор үзэж болох зарим номуудыг танд санал болгоно. 

Хичээлийн тухай:

Сургууль: UC, Berkley (АНУ-ын Беркли дэх Калифорнийн Их Сургууль)
Хичээлийн код: ColWri.2.2x (уг хичээлийг үзэхэд цуврал хичээлийн эхний хэсэг ColWri.2.1x-ийг заавал үзсэн байх шаардлагагүй)
Эхлэх огноо: 2015 оны 2 сарын 04
Хичээл үргэлжлэх хугацаа: 5 долоо хоног
Танаас шаардагдах цаг: долоо хоногт 4-5 цаг 

Хичээлд хэн хамрагдаж болох вэ?

Англи хэлний академик бичих ур чадварт суралцах, коллежийн бичих ур чадвараа сайжруулах хүсэлтэй, хичээлийн зааварчилгааг ойлгохуйц түвшний англи хэлний мэдлэгтэй хэн бүхэн!
OIL-ийн "Study Together" коммунитид бүртгүүлэх:

1) Доорх холбоосоор онлайн хичээлд бүртгүүлэх.
https://www.edx.org/course/english-grammar-essay-writing-uc-berkeleyx-colwri-2-2x#.VLv9B0fF_X9

2) OIL-Нээлттэй Инновацийн Лаб/Open Innovation Lab фэйсбүүк хуудасруу message бичин хамтдаа суралцахаа мэдэгдэх.